Энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийг олгох хуваарь гарлаа.
Ахмад настны тэтгэвэр гээд 12 төрлийн тэтгэвэр, тэтгэмжээс наймыг дөрөвдүгээр сарын 15-наас олгох бол бусдыг 18-25-нд өгөх хуваарьтай байна.
Харин хүүхдийн 100,000 төгрөгийн тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 18-нд дансанд нь шилжүүлэхээр болжээ. Дашрамд дурдахад асрамжийн төвд байдаг 14 болон түүнээс дээш насныхан хүүхдийн мөнгөнийхөө 20%-ийг өөрсдөө зарцуулах эрхтэй болоод байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна