О.Батсүх: Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна

Ц.Цэрэнбадам
22 цагийн өмнө

Н.Өнөрцэцэгт албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсантай холбогдуулан түүний өмгөөлөгч О.Батсүх болон МСНЭ мэдээлэл хийлээ. 

 Өмгөөлөгч О.Батсүх:  Өнгөрсөн 5 дахь өдөр буюу 2024.04.05-ны өдөр Нийслэлийн Прокурорын газраас миний үйлчлүүлэгч Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг “Зариг.мн” сайтын нэрийн өмнөөс эрхлэгч, сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх санал гарган ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах хүртэл хугацаанд сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг нь түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Уг шийдвэртэй өмгөөлөгчийн хувьд санал нийлэхгүй байгаа учраас хуулийн дагуу тус шүүхийн Ерөнхий шүүгчид хандан гомдлоо гаргаад явж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4 дүгээр зүйлд төрийн албанд ажиллах, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг шүүхийн зөвшөөрлөөр авч болно гэж заасан боловч энэ нь тодорхой үндэслэлтэй байхыг шаарддаг. Юун түрүүнд тухайн хүний албан тушаал, ажил мэргэжил эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулахад саад учруулаад байгаа юу гэдэг асуудал тогтоогдох ёстой.

Миний үйлчлүүлэгч Н.Өнөрцэцэгийн тухайд төрийн албан хаагч биш, эрх мэдэл, албан тушаал байхгүй. 2023 оны 12-р сарын 04-ны өдрөөс 2024 оны 02-р сарын 09-ны өдрийг хүртэл 2 сар гаруйн хугацаанд цагдан хоригдсон, түүнээс хойш одоог хүртэл гэрээсээ гарахыг нь хязгаарласан. Үндсэндээ сүүлийн 4 сар гаруй хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх нь битгий хэл, чөлөөтэй зорчих эрх нь хязгаарлагдсан, сэтгүүлчээр ажиллах ямар ч боломжгүй нөхцөл байдалд байгаа. Тиймд, хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах үндэслэл бол байхгүй.

 Шүүхээс үндэслэлгүйгээр Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг нь түдгэлзүүлсэн гэсэн үг үү?

 Прокурорын зүгээс “Зариг.мн” сайтын нэрийн өмнөөс эрхлэгч, сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг нь түдгэлзүүлэх саналыг шүүхэд гаргасан байдаг.

Зариг.мн сайтын нэрийн өмнөөс эрхлэгчээр ажиллахыг нь түдгэлзүүлэх санал бол хувийн аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд нөлөөлсөн, Иргэний хууль, Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигч, ТУЗ-ын бүрэн эрхийн хүрээнд хамаарах иргэний эрх зүйн буюу иргэний шүүхийн шийдвэрлэх асуудлыг эрүүгийн шүүхээр шийдвэрлүүлэх гэсэн үндэслэлгүй санал юм. Шүүх уг саналыг нь хүлээж аваагүй.

Харин сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг нь түдгэлзүүлэх саналыг гаргахдаа прокуророос миний үйлчлүүлэгчийн фэйсбүүк дээр шэйрилсэн мэдээ, бичсэн постуудыг нь шүүхэд танилцуулсан. Гэтэл тухайн шэйрлэсэн мэдээ, пост нь өөрт нь холбогдуулан шалгаж буй хэргийн талаар юу ч дурьдагдаагүй, хэрэг шалгах ажиллагаанд ямар ч саад учруулсан зүйл байхгүй. Зөвхөн цаг үеийн мэдээ мэдээлэл болон өөрт нь төрж буй сэтгэгдэл зэрэг үзэл бодол, итгэл үнэмшилээ илэрхийлсэн төдий зүйл л байсан.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйл, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүний ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг баталгаажуулсан. Уг эрхүүдийг гагцхүү онц болон дайны байдал зарласан үед хуулиар хязгаарлаж болохыг Үндсэн хуульд тодорхой заачихсан.

Гэтэл шүүхээс миний үйлчлүүлэгчид авч буй таслан сэргийлэх арга хэмжээ нь Олон улсын гэрээ, конвенцод заасан, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан үндсэн эрхийг хязгаарлах нөхцлийг бүрдүүлчихсэн гэдэг үндэслэлээр өмгөөлөгчийн хувьд гомдол гаргасан.

Мөн НҮБ-ын Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тусгай илтгэлд дурьдсанаар сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа бол нийгэмд нөлөө үзүүлж буй үйл явдал, мэдээллийг баримтжуулан сурвалжлага хийх, эх сурвалжуудаас баримт мэдээлэл цуглуулах, нийтлэл бичих зэрэг ажлуудыг эрхэлдэг. Угаасаа гэрээсээ гарахыг нь хязгаарласнаас шалтгаалан сэтгүүлчээрээ ажиллах боломжгүй нөхцөл байдалд байгаа хүнд хэд хэдэн таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг давхардуулан олноор нь авах шаардлага байхгүй гэж үзэж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.168.8
19 цагийн өмнө
0
0
эхлээд хэргээ нэг тийш нь шийдүүл дээ, тэгээд дараа нь эрх мэрхээ ярь даа
Хариулах
66.181.168.82
20 цагийн өмнө
0
0
гэмгүй хөгшинийг их гүтгэн улайрч малын хулгайч нарт маш сайн үйлчилж байгааг нь харсаан
Хариулах
66.181.168.82
20 цагийн өмнө
0
0
амиа алдсан охиын асуудал хамаагүй юу
Хариулах
66.181.168.82
20 цагийн өмнө
0
0
бусдыг шантаажилж байр савыг нь авах гэсэн үйлдэлдээ эхлээд хариулагаа хүлээх хэрэгтэй
Хариулах
203.91.118.170
21 цагийн өмнө
0
0
өөрсдийнх нь идэж уусан сангуудыг тонсон явдаөл их ариун л даа,хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь дуусгавар болсон.одоо яаж ийгээд их хуралд нэр дэвшихээр горилоод нойр нь ч хүрэхгүй өдрийн бодол,шөнийн зүүд байгаа биз,сонгуулиар харж л байгаарай.
Хариулах
203.91.118.170
21 цагийн өмнө
0
0
иш чааваас даа ганц муу сэтгүүлчийг л балбаад байх юм даа.өөрсдийнх нь буруутай үйл ажиллагааг ил болгосны төлөө.ер нь бол их олон сангуудыг цөлмөсөн чинь худлаа байгаагүй ш дээ.ил гаргаж тавиад л энэ бүсгүй та нарын дайсан болоод байгаа биз дээ.та нар ханаж цадахаа мэдэхээ байталаа л дэв шингээд яваа биз дээ.айн.хахаж үхтэлээ идчихээд зүгээр байсан хүнийг оролдоод гэж новшроод.ёстой хөгийн муусайн хулгайчууд юмаа.ичих булчирхай байхгүй шүү.гуравхан сая хүнийг сэв хийтэл өөд нь татаад ,улс орноо дэлхийн жишигт авч оччихоод идэж уугаад явсан бол бас нэгийг бодох сон.үхэж далд орсон хүүрнүүд юмаа.хэлэх үг үнэндээ олдохгүй юм.
Хариулах
203.91.118.170
21 цагийн өмнө
0
0
зариг.мн-ын эрхлэгч Өнөрөө маань улсад их хэмжээний хохихрол учруулсан гээд байгаа гэлүү, банк,нүүрс,цэргийн хүүгийн асуудал,за бас юу билээ дээ ккк,их олон асуудалыг хөндсөн байдаг,түүнийг эрх баригчид олон нийтэд ил болгож тэднийг нүүр хийх газаргүй жинхэнэ нүдний булай болгочихсон .уур нь их хүрч уушиг,зүрх нь амаараа гарах дөхөөд байгаа ш дээ.тиймээс Өнөрөө бүсгүйгээс айж нойр нь хүрэхгүй шаналан тарчилж байгаа,түүний амыг барих ганц арга бол ажлыг нь хийлгэхгүй байх.өөр гарц гаргалгаа байхгүй юм чинь,хорьж үзлээ,идэж ууж авилга аваагүй хүнийг яаж ч хориод нэмэр байхгүй нь ойлгомжтой,ичсэн хүн хүн ална гэгчээр хорихчоон аядаад гаргасан байгаа биз дээ,та нар тэгж л бай.ард түмэн тэнэг биш.зургаан сарын хорин дөрвөнд дүнгээ тавиулаад нөгөө сайхан хорих руугаа дэс дараалаад явцгаана даа.та нарын идсэн уусан үндэслэлгүй хөрөнгөжсөнийг чинь гаргаж ирээд шударгаар шийдээд нэг тийш нь болгох аавын хөвгүүд байгаа шүү гэдгийг санаж яваарай,
Хариулах
66.181.188.66
21 цагийн өмнө
0
0
Өнөрцэцэг чинь гэртээ, найз нөхдийнхөө хүрээнд ширээний ард хүн доромжилж, хүний эрхэнд халдаж бурж цуурсан бол хэнд хамаа алга гэтэл сэтгүүлчийн мэргэжлээ, ажлаа, олон нийтийн мэдээллийн сүлжээний гарц, орцоо, эрхээ ашиглан солиорч байсан тул эрхийг нь түр хязгаарлах нь зөв шүү Уг нь зөв эхлээд явцын дунд ухаанаа алдаад, хязгаараа алдаад, жолоогоо алдаад өнөөдрийн үр дүнд хүрсэн шүү бод, ухамсарла, зогс, уучлал гуй, өөртөө цэнзур тогтоо, муу хүмүүст ашиглагдахаа зогсоо, мэдэр
Хариулах
Шинэ мэдээ
Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл есдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ 18 цагийн өмнө
Өнөөдрөөс нутгийн зарим хэсгээр бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ОУХМ Д.Ганбат тавдугаар байрт шалгарав Өчигдөр
Улаанбаатарт 27 хэм дулаан Өчигдөр
ОУХМ Д.Ганбат хүрэл медалийн төлөө барилдана Өчигдөр
АН: Нийслэлийн болон Орхон аймгийн АН-аас СЕХ-нд хандаж, МАН-ын зарим нэр дэвшигчдийн бүртгэлийг түдгэлзүүлэхийг хүсэж байна Өчигдөр
Ирэх жилээс бродюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор авто замыг шинэчилнэ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн бараалхлаа Өчигдөр
Энэ сарын 9-нөөс ихэнх нутгаар сэрүүснэ Өчигдөр
БНХАУ-ын дэд дарга Хань Жөнийг угтах ёслол болов Өчигдөр
2021 оноос хойш 11 улсын төрийн тэргүүн Монгол Улсад айлчилжээ Өчигдөр
Бродюрын стандартыг даваа гарагт өөрчлөхөөр болжээ Өчигдөр
ИРГЭД: Ардчилсан улсад хүнийг өмгөөлөгчгүй шүүнэ гэдэг байж болохгүй асуудал Өчигдөр
Г.Чулуун: Цэцэрлэгийн туслах багш нойлоо угаачихаад гал тогоонд орж, аяга тавга угааж байна, хоёр хүний орон тоогоо нэмж өгөөч Өчигдөр
Нарантуул захын Мангасын аманд Цагдаагийн пост байгуулна гэв Өчигдөр
Х.Нямбаатар: Би нэг зүйлийг итгэл төгс хэлье, бродюр сольчихоод зам нь засагдаагүй байвал би огцоръё Өчигдөр
Товчооны замыг гурав хоног хаана 2024/09/07
Улаанбаатарт 27 хэм дулаан 2024/09/07
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 2024/09/06
​“Хүүхдэд ээлтэй Улаанбаатар”-ыг цогцлоох ард түмний багийг танилцуулж байна 2024/09/06