“Eco life mongolia” компани Олон улсын “ТЭГ ХОГ ХАЯГДАЛ” чуулганд оролцлоо

Ц.Цэрэнбадам
2024/04/15

Оршихуйгаа хайрлах монголчуудын уламжлал дэлхийд гарах шат болно. Дэлхий ээжийгээ хайрлах ёстой гэж бид ярьж, бичдэг ч үнэндээ алхам тутамдаа тэгж чаддаг сан бил үү. Тэгвэл яг үүнийг бодитоор хэрэгжүүлж яваа ногоон бизнес эрхлэгчид, энэ чиглэлийг эрхэмлэдэг байгууллагууд АНУ-ын Сан Франциско хотноо тав хоног чуулав. Энэ чуулганд байгуулагдаад долоон жил болж буй хэдий ч Монголын байгаль орчинд ээлтэй анхдагч брэндийг бүтээсэн “Eco life mongolia” компанийн захирал Г.Гантулга Монгол Улсаа төлөөлж оролцжээ.

Нүүдэлчин монголчууд язгуураасаа огт хог хаягдал гаргалгүй амьдарч ирсэн түүхтэй. Тэгвэл орчин үед тэрхүү зөв дадал, амьдралын хэв маягийг сэргээн сурталчилж, хэвшүүлэхийн төлөө ажиллаж байгаа “Eco life mongolia” компани оролцсон нь чуулганы нэг онцлог юм.
АНУ-ийн Калифорни мужийн Сан Диего хот бол эрүүл амьдралын хэв маягийг хамгийн их эрхэмлэдэг хот. “ТЭГ ХОГ ХАЯГДАЛ” олон улсын чуулга уулзалтад оролцогчид тэнд туршлага солилцсон байна. Бразил, Канад, Герман, Монгол, Индонез зэрэг улсын төлөөлөл оролцсон тус чуулганаар “Байгалийн тэнцвэргүй байдлыг хэрхэн шийдэх вэ”, “Хүмүүст хэрхэн дадал болгох вэ” , “Хэрэглээг нь хэрхэн өөрчлөх вэ” гэсэн сэдвүүдээр ярилцаж, шийдлүүдийг хэлэлцжээ.

“Eco life mongolia” бол “Байгалийн эрүүл мэнд хүнээс- Хүний эрүүд мэнд байгалиас” гэсэн уриаг дэвшүүлэн ажиллаж байгаа салбартаа төдийгүй Монголдоо анхдагчдын нэг. Дэлгүүр - Сургалт – Жижижг дунд үйлдвэрлэл- бүтээгдэхүүн хөгжүүлж экспортонд гаргах зэргээр дэвшил хийж, түүгээрээ хөгжлийн түүчээ болж яваа залуус тэнд ажилладаг.
Бид байгалийн өгөөж, баялгаараа баян тансаг дэлхийд амьдарч байгаа. Гэвч хүн ам өсөж, хэрэглээ нэмэгдэхийн хэрээр тэр нөөц хэзээ нэгэн цагт дуусна. Бас техник, технологийн дэвшил гарч байгаа нь сайн ч түүнийг дагасан байгальд ээлгүй сөрөг үзэгдлүүд ч гардаг. Тэгвэл байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд ээлтэй бизнес моделийг бий болгох, хог хаягдалгүй хөтөлбөр, арга хэмжээг бий болгох, сурталчлах, зөв амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх нь аль нэг улс орны биш, зөвхөн Монголын ч биш, ерөөс дэлхий нийтийн өмнөх тулгамдсан асуудал болжээ. 

Энэ аюулыг сэрэмжлүүлж, гарц, шийдэл хайсан хонх нь “ТЭГ ХОГ ХАЯГДАЛ” чуулган юм. Энэ чуулганд Монгол Улсаас “Eco life mongolia”-ийнхан оролцсон нь бид язгуур соёл, уламжлал, өвгөдийнхөө үлдээсэн нүүдэлчдийн өв, зан заншлыг франчайз болгож, дэлхийд гарах үүд хаалга нээлттэй болохыг харууллаа. Монгол хүний генд байдаг, судсанд нь цохилж байдаг эх орон үзэл, байгаль дэлхийгээ хайрлах сэтгэл, зүтгэлийг дадал болгох амархан. Нэг ёсондоо бид бүгдээрээ брэнд бүтээгч болох ирээдүй байна. Түүнийгээ дэлхийд экспортлох боломж байна. Тэнгэр хангайг ажиглаж, аж амьдралаа зохицуулж ирсэн монголчууд цаг уурын сөрөг өөрчлөлтийг бууруулахад илүү шийдэл олж чадна. Уур амьсгалын өөрчлөлтөөс эрүүл мэндээ хамгаалах, ногоон ажлын байр бий болгох боломж ч хангалттай бий. Энэ бүхэн дэлхий нийтийн зорьж тэмүүлж байгаа тогтвортой хөгжлийн зорилтод шууд утгаараа нийцэн нэгдэнэ. Тэгэхээр Eco Life Mongolia франчайз нь дэлхий рүү гарах цаг ирж байна. Түүний эхлэл дээрх олон улсын чуулганд эх орноо төлөөлж оролцсон явдал юм.


1
angry
0
care
1
haha
1
liked
8
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:302:13dc:641c:63a1:d775:764
2024/05/06
0
0
B you just in case you need to get a meeting with you and you need to get a new one for you and you need
Хариулах
2405:5700:302:13dc:641c:63a1:d775:764
2024/05/06
0
0
Hywhsus I have a meeting with the e
Хариулах
2405:5700:302:13dc:641c:63a1:d775:764
2024/05/06
0
0
Just got to eat the ice and I will get
Хариулах
Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 13 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 14 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 14 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 18 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 18 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 18 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20