Ц.Сандаг-Очир Т.Мөнхсайханыг “сайшаав”

Ц.Цэрэнбадам
2024/04/15

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр /2024.04.15/ Төрийн ордонд 09.00 цагт эxэлсэн. Үдээс хойших хуралдаанаар “Хөнгөлөлттэй эмийн зохицуулалт” ярьж байна. Уг асуудлаар 19 хүнийг гэрчээр дуудагдсаны нэг нь эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан юм.

Тэрбээр Эмийн сонсголд оролцох үеэрээ “Намайг сайдаар томилогдоход Эмийн сангууд ямар байсныг та бүхэн мэдэж байгаа. Хөнгөлттэй эмээ авах гэж настангууд хэдэн өдөр, хэдэн шөнө оочерлоод авч чаддаггүй. Сар бүрийн эхний таван өдөр эмийн сангийн гадна оочерлоод эм нь дуусчихдаг байсан. Энэ асуудлыг 13-р тогтоолоор цэгцэлсэн. Ингэхдээ бүх эмч нар эмийн жор бичдэг. Бүх эмийн сангаар эм олгогддог. Бүх юм кодоор уншигдаж цахим болох ажлыг бид зохион байгуулсан” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Т.Мөнхсайхан сайдын хэлсэн үнэн. Намайг гэсэн Засаг даргаар ажиллаж байхад ахмадууд хөхөө өвлийн хүйтнээр хар өглөөгүүр эмээ авах гээд оочерлоод л… Өглөө 10.00 цаг гэхэд даатгалын хөнгөлттэй эм нь дуусчихна. Эмээ авч чадаагүй бөөн гомдол чирэгдэл болоод явдаг байсан. Энэ асуудал нэг үеэ бодвол шийдэгдсэн. Төсөв мөнгийг нь нэмэгдүүлсэнтэй холбоотой байх. Эмийн жорыг эмч бүр бичдэг болсонтой ч холбоотой байх” гэж Т.Мөнхсайханы хийсэн ажлыг “сайшаав”.

Т.Мөнхсайханы тухайд 2020.07.08-ноос 2021.01.29 хүртэл  Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан. Сайдаар ажиллах богино хугацаандаа ахмадуудын хөнгөлөлттэй эм авах журмыг өөрчилсөн гэх мэт олон нийт болон салбарынхаа талархлыг хүлээсэн юм. Одоогоор Монгол Улсын ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй юм.

0
angry
0
care
2
haha
4
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
126.36.206.241
2024/04/17
0
0
Мөнхсайханы сайдаар ажиллуулсан бол их ажил хийх байсан.
Хариулах
66.181.168.8
2024/04/16
1
0
Сайн ажилласан нь үнэн
Хариулах
102.88.81.115
2024/04/16
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
2405:5700:300:6e33:b850:fd2d:b636:acc5
2024/04/16
0
0
Наадахын чинь эзэн Хүүкийн хошногыг долоож байгаа юмаа залуу хүн муухай харагдаж байна
Хариулах
66.181.186.138
2024/04/16
2
0
тиймээ сайн ажиллаж байсан хүн дээ эмнэлэг гэж ямар байх ёстойг жишиг болгосон хүн дээ
Хариулах
2405:5700:310:bfce:40d0:bdec:a982:b924
2024/04/15
1
0
Vnen sain ajillasan
Хариулах
Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 12 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 14 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 14 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 18 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 18 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 18 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20