126: АН-ын дэд дарга, Хуульч О.Алтангэрэл УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт хүч үзнэ

Ц.Цэрэнбадам
2024/04/17

Монгол Улсад нүүрлэсэн төрийн хулгай, луйврыг таслан зогсоож чадвал Хуульч мэргэжилдээ үнэнч яваагийн минь утга учир тэр хэмээн, өөрийн зорилгоо тодорхойлсон АН-ын дэд дарга, хуульч өмгөөлөгч О.Алтангэрэл 2024 оны УИХ-ын сонгуульд нэгдүгээр тойрогт хүч үзэхээр болжээ. Түүний тухайд 2020 оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймагт нэр дэвшиж 18 мянга орчим иргэдийн санал авч байжээ. Тийм ч учраас энэ удаад Баянхонгор, Өвөрхангай, Архангайн тойргийг боломжит хувилбар гэж тооцсон бололтой.

Оюунсайханы Алтангэрэл нь хууль зүйн салбарт 24 дэх жилдээ ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд хүний эрхийн асуудал дээр түлхүү анхаарал хандуулан ажиллаж ирсэн.Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх бүтцийг Монгол Улсад анх удаа бий болгоход гар бие оролцож, амжилттай хэрэгжүүлсэн байдаг.

Авлигын чиглэлээрх 10 жилийн судалгаа шинжилгээндээ үндэслэж Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төсөл боловсруулж байсан. 

Сүүлийн үед ялын бодлогыг чангаруулах асуудлыг дэмжин дугарах болсон.  Ялангуяа  авлига албан тушаал, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг дээр ялын бодлогыг чангаруулах нь зөв хэмээн үздэг нэгэн.

Тэрээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт,  Сургалтын офицероор ажлын гараагаа эхэлсэн бөгөөд Шүүхийн ёс зүйн хорооны дарга, Хууль зүйн яамны газрын дарга, Ардчилал судлалын хүрээлэнгийн захирал зэрэг албан тушаал хашиж байсан юм.

Хууль зүйн шинжлэх ухааны чиглэлээр 20 гаруй ном, гарын авлага, эрдэм шинжилгээний бүтээлийг бие даан болон хамтран туурвиж байсан удаатай.

 


1
angry
0
care
1
haha
6
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:312:7fa8:c1d0:9337:d55c:1d83
2024/04/19
0
0
Хахах зайл зайл
Хариулах
2405:5700:300:e789:2dba:b910:7e4:5d11
2024/04/18
0
0
Жоохон гятайчмаар хууль харагддаг даанч ан ыг сонгочиж
Хариулах
2405:5700:301:171e:30bf:590c:898f:5e66
2024/04/18
0
0
АН нэг өгөөд үзнээ эрх биш тугал хариулаад ухаарсан байх
Хариулах
2405:5700:300:e789:2dba:b910:7e4:5d11
2024/04/18
0
0
Бие дааж нэр дэвшээд үзсэн дээр байлаа хамгийн нэр хүндгүй намыг сонгосон бна хайран хуульч бас ажилсаг хуульч
Хариулах
2405:5700:311:6709:ddff:9b67:e658:a2de
2024/04/17
0
0
Энэ бол хэрэггүй ыайхаа
Хариулах
202.55.188.88
2024/04/17
0
0
Ан-д байгаа бол тэгээд л Элбэгээ Баярцогт нарын тавиул л болно ш дээ одоохондоо өөрөө ч мэдэхгүй л гүйж байгаа даа
Хариулах
202.55.188.88
2024/04/17
0
1
Нам нам сольсон хаана албан тушаал эрх мэдэл байна тийшээ гүйсэн хөнгөн амьтан даа зайлуул
Хариулах
202.55.188.102
2024/04/17
0
0
Үнэхээр шудрага хуульч л хэрэгтэй байна шүү
Хариулах
202.126.89.197
2024/04/17
2
0
за мэдэхгүй дэ энэ чинь анх ХҮН намд бсан биз дэ одоо ардчилал урваж шарваж бга хүн юм шиг бна ш дэ
Хариулах
202.55.188.102
2024/04/17
0
0
Үгүй шүү
Хариулах
66.181.189.246
2024/04/17
0
0
Амжилт хүсье.Ийм хүмүүс УИХ-д ус агаар мэт хэрэгтэй байна
Хариулах
Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 12 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 14 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 14 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 18 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 18 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 18 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20