Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана

Ц.Цэрэнбадам
18 цагийн өмнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар  37 үүрэг даалгавар өгсөн бөгөөд 88.9 хувийн биелэлттэй байна.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ долоо хоногт хот, нийтийн аж  ахуйн ажилд шаардлагатай шинэ төхөөрөмжийн эхний ээлжийг хүлээж авна. Цаашид алслагдсан гурван дүүргийг мөн шинэ төхөөрөмжөөр хангана. Тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 ам.доллар болгохын зэрэгцээ хүүхдүүдийг нь гадны улсад төлбөргүй сургах боломжийг бүрдүүлнэ. Энэ хүрээнд эхний ээлжид 100 хүүхдийг Герман улсад сургана” гэдгийг онцоллоо.

Мөн шуурхай зөвлөгөөнд “Бохир усны Туул-1” коллекторын ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү танилцуулав.

Монгол Улсын Засгийн газрын “40000 айлын орон сууц”  хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Бохир усны Туул-1” коллекторыг барих шийдвэрийг  2007 онд  гаргасан. Тус коллектор нь Гачуурт, Хужирбулан, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Долоон буудал, Баянхошуу, Толгойт, Баянголын ам орчмын  хорооллуудын бохир усыг шууд болон одоо ажиллаж байгаа Налайхын, өмнөдийн, төвийн болон 23-р коллекторуудаар дамжуулан төв цэвэрлэх байгууламжид хүргэхээр төлөвлөсөн. Дээрх ажлын хүрээнд нийтдээ 30 км шугам угсрахаас өнөөдрийн байдлаар буюу 17 жилийн хугацаанд 19.3 км шугамыг угсарсан байна. Тус байгууламжийн ажлыг түргэвчлүүлэхээр холбогдох арга хэмжээг авч байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү хэллээ.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө. Тодруулбал,

-Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагааг Төсвийн тухай хууль болон холбогдох хууль, журамд нийцүүлэн ил тод, шуурхай зохион байгуулан, ажлын уялдаа холбоог сайжруулж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих хяналтыг эрчимжүүлж ажиллах,

-Нийслэлд дагуул хот бий болгох ажлын хүрээнд алслагдсан гурван дүүрэгт хэлэлцүүлэг зохион байгуулах,

-Энэ онд нийслэлд хийгдэх зам, инженерийн байгууламжийн бүтээн байгуулалт, засварын ажилтай холбоотойгоор авто замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлэл хүргэж ажиллах, зам засварын ажлыг ирэх долоодугаар сарын 1-ний дотор бүрэн дуусгах,

-Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах зэргийг үүрэг болголоо.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
3
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.223
13 цагийн өмнө
0
0
Kek
Хариулах
2405:5700:300:e789:2dba:b910:7e4:5d11
14 цагийн өмнө
0
0
Нямбаа нэртэйгээр нь тэдний баасыг арчаад өгчихөө сонгуулийн шоу чинь хэрээс хэтэрч байнам
Хариулах
2405:5700:311:bdc2:4a8:322c:264:a233
14 цагийн өмнө
0
0
Кккк. Манай энэнд тархи хайрлаач бурхаан
Хариулах
103.212.117.177
14 цагийн өмнө
0
0
ХОТ зөвшөөрөлгүй объектуудыг буулгах ажил хийж байгаа гэсэн тэгвэл БГД-14 хорооны 18 -р байрны дэргэд зөвшөөрөлгүй, өндөр хүчдэл дээр барьсан нэг давхар дэлгүүрүүд байна. Буулгаж оршин суугчдад эзэмшүүлнэ үү?
Хариулах
202.9.46.3
14 цагийн өмнө
0
2
Заас бүгдл жолоооч бас шүүр бариад явуул амар болох юм байна ядаж улам том дарга болох мөрөөдөлтэй залтай аргатай нянбактер гэж үнэн юм байна
Хариулах
66.181.188.66
15 цагийн өмнө
0
0
НЯМБААТАР ЗАСАГ ДАРГА УГ НЬ ОВОО ЗӨВ АЖИЛ САНААЧИЛЖ, ЭХЛҮҮЛЖ БАЙСАН ЮМСАН, ОДОО БҮР ХАДУУРААД ЯВАХ НЬ НЯМКАА ЭРТХЭН ДЭЭР НЬ ТАТАЖ АВАА ТА ЧИНЬ НИЙСЛЭЛ ГЭХ ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖИЙН ЗАСАГ ДАРГА БОЛОХООС МОНГОЛ ТӨРИЙН ЕРӨНХИЙ САЙД БИШ ШҮҮ БҮҮ МАРТ УЧИР НЬ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА ХЭТ САЙН ДАРГА БОЛОХ ГЭЭД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР АЖИЛТНУУДЫНХАА ХҮҮХДИЙГ ГАДААДАД ҮНЭГҮЙ СУРГАХ, ЗАРДАЛ ГАРГАХ ЭРХ, ҮҮРЭГ ОГТООС БАЙХГҮЙ ШҮҮ ЭНН АРАЙ ХЭТЭРНЭЭ, САНААЧИЛЖ БУЙ ЗӨВ АЖЛУУДЫГ ТАНЬ ДЭМЖИНЭ ЭЭ ГЭХДЭЭ ХЭТ ХАДУУРЧ БОЛОХГҮЙ ШҮҮ
Хариулах
203.91.116.130
16 цагийн өмнө
2
0
Зөв ажиллаж буйд талархая.
Хариулах
2001:2d8:708b:5e74:511:96f4:bb83:177f
16 цагийн өмнө
0
1
Тэнгэрийн амьтан Нян бактераа яасан дуусдаггүй зүүд вэ,хэзээ жаргах үлгэр вэ..
Хариулах
202.179.26.234
17 цагийн өмнө
2
0
Маш зөв, зоригтой ард түмэн Монголчууд Улаанбаатарчууд чамтай хамт шүү...
Хариулах
2405:5700:310:ec37:bd8c:40fb:41cf:1988
17 цагийн өмнө
0
0
Хүүкийг дуурайгаад. Гэхдээ Германы дээд сургуулиуд төлбөргүй байх аа...Сэргэлэн пооп.
Хариулах
Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 12 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 14 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 14 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 18 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 18 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 18 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20