Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна

Ц.Цэрэнбадам
2024/04/22

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо 2024 оны 4-р сарын 17-ний өдөр хуралдлаа. Тус хуралдаанаар Ардын хувьсгалын 103 жилийн баяр  наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталсан байна. 

Сүүлийн шатанд “Скин” энтертайнментын Б.Анар, “Агарага интертаймент”-ийн найруулагч Ц.Батнайрамдал, Продюсер найруулагч Г.Маргад-Эрдэнэ нар тунаж үлджээ.   

Ингээд орчин үеийн шинэ технологи, дэвшилтэт төхөөрөмжийг үүх, түүх, орчин цагийг хослуулан хийх шинэ санаа бүхий зохиол төлөвлөгөө танилцуулснаар үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар олон нийтийн баяр наадам, ёслолын үйл ажиллагааны туршлагатай “Агарага интертаймент”-ийн найруулагч Ц.Батнайрамдал, Продюсер найруулагч Г.Маргад-Эрдэнэ сонгогдсон байна. 

Тэрээр энэ жилийн наадмын нээлтийг “Эх дэлхий, эх оршихуйн цадиг” сэдвийн хүрээнд найруулахаар төлөвлөж байгаа гэнэ. Сүүлийн шатанд тунаж үлдсэн хоёр багийн тухайд санхүүгийн санал эрс ялгаатай байжээ. Тухайлбал Ц.Батнайрамдал Үндэсний баяр наадмын хамгийн бага буюу 2.9 тэрбумыг санал болгосон бол Б.Анар 5.7 тэрбумыг санал болгосон байна.


1
angry
0
care
0
haha
1
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн улмаас 16 хүн нас баржээ 16 цагийн өмнө
Богд хааны ордон музей “Бат-Оршил ба ховор цуглуулгууд” үзэсгэлэн дэлгэжээ 17 цагийн өмнө
Н.Энхболд: Монгол өв соёлоо тээж, жороо морио унах дуртай 17 цагийн өмнө
Д.Төмөрхүлэг: Үндэсний бөхөөр барилдах дуртай. Хаана наадам болно тэнд очоод барилддаг даа 17 цагийн өмнө
Ерөнхий сайдын дэргэд Хүчирхийллийн эсрэг үндэсний хороо байгуулж, иргэний нийгмийн төлөөллийг хамтарч ажиллахыг урилаа 18 цагийн өмнө
Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно 18 цагийн өмнө
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ Өчигдөр
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана Өчигдөр
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа Өчигдөр
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна Өчигдөр
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ Өчигдөр
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ Өчигдөр
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ Өчигдөр
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ Өчигдөр
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Өчигдөр
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ Өчигдөр
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан Өчигдөр
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно Өчигдөр
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 2025/07/03
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 2025/07/03