ТАНИЛЦ: МАН-аас баруун бүсэд сойсон “шинэ” нэр дэвшигчид

Ц.Цэрэнбадам
2024/05/23

МАН-аас баруун бүс рүү буюу Ховд, Завхан, Говь-Алтай, Увс аймаг руу илгээх 10 нэр дэвшигчээ тодрууллаа. Эрх баригч намаас тус намын генсек Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан, Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Заяабал нарыг баруун бүс рүү илгээх мандат олголоо.

Тэгвэл тэр дунд өнгөрсөн жил парламентад суугаагүй буюу “шинэ” дэвшигч дөрөв байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан, Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Заяабал нар юм.

Тэдэнд ямар онцлог, давуу тал байгааг товчхон танилцуулья.

“ЦАГААН АЛТ”-ЫН З.МЭНДСАЙХАН  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан эдийн засагч мэргэжилтэй. Өмнө нь Сангийн яаманд газрын дарга, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн хорооны дарга, Хөдөө аж ахуйн сайд, Ерөнхий сайдын зөвлөх, Ерөнхийлөгчийн зөвлөх гээд төрд  хариуцлагатай албан тушаал хашиж иржээ. Сүүлийн үед тэрээр Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувиар хөдөө орон нутгаар үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх “Цагаан алт” хөтөлбөрийг амаа чилтэл ярьж, малчин түмний саналыг сонсож явсан. Ерөнхийлөгчийн манлайлал дор хөдөө аж ахуйн салбарын гажуудлыг засаж залруулах өөрчлөх ажлыг бодлогын хэмжээнд “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр хуулийн төсөл боловсруулж бэлэн болгож, иргэдийн саналыг тусгахаар ажиллаж байгаа аж. Хуулийг энэ хаврын УИХ-ын чуулганд өргөн барих юм. Малчдад чиглэсэн “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд арьс шир хогийн цэг рүү биш үйлдвэрт, экспортод гарч өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж энэ хүрээнд баруун бүс нутагт хөнгөн үйлдвэрийн салбар хөгжих суурь тавигдана гэж үзэж буйг хөдөө аж ахуйн салбарынхан хэлж байгаа. 

“ХОВД”-ЫН Э.БОЛОРМАА 

Харин Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа орон нутгийн хөгжил, хөдөөгийн сэргэлтийг голчлон ярьж яваа. Тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхад Э.Болормаа Засаглалын шинэчлэл хариуцсан зөвлөхөөр ажиллаж байв. 2021 оны нэгдүгээр сараас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр томилогдон ажилласан. Тэр Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулахад оролцсон. Энэ ч хүрээнд Ховд аймагт хэрэгжүүлэх томоохон төслүүдэд ахиц гаргах зорилгтойгоор Ерөнхий сайд болон МАН-ын улс төрийн дэмжлэгийг авч, Ховд аймгийн Засаг даргад нэр дэвшиж сонгогдон ажиллаж байгаа. Эдийн засагч, олон улсын харилцаа мэргэжилтэй. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД АСАН С.ЭНХБОЛД 

С.Энхболд цар тахлын жилүүдэд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан. Энэ хүрээнд хүн амыг вакцинжуулах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоог орон даяар хийхэд чухал үүрэг оролцоотой ажилласан хүмүүсийн нэг. Мөн тэрээр гинээр зургаан төрлийн өвчнийг Монголд эмчилдэг болсноор олон тэрбумын бодит зардлыг хэмнэж чадсан гэж ярьдаг.Тиймээс хүн амын эрүүл мэндийн бодлогыг ярих давуу талтай. Их эмч мэргэжилтэй. Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 10 гаруй жил ажиллаж, 2007 онд Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн дүрс оношилгооны төвийн даргаар, 2019 онод  Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн Ерөнхий захирал, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт Дүрс оношилгооны төвийн дарга, Эрүүл мэндийн сайдаар ажилласан. 

“ТАТВАР”-ЫН Б.ЗАЯАБАЛ 

Б.Заяабал Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа нэлээн үр дүнтэй, бодит хэмнэлт гаргаж чадсан гэдэг. Тухайлбал, татварын албаны цахим шилжилт, шинэчлэлд татвар төлөгч талдаа бүртгүүлэх, тайлагнах, төлөх ажиллагааг цахимжуулснаар жилдээ нэг орчим тэрбум төгрөгийн зардал хэмнэжээ. Тэрбээр МУИС-ийн Эдийн засгийн сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-д боловсрол эзэмшсэн гэдэг утгаараа эдийн засаг талаасаа ярьдаг. УИХ-ын гишүүний туслах, Өрхийн Амьжиргааг дэжих хөтөлбөрийн төслийн ажилтан, Түлш эрчим хүчний яамны хэлтсийн дарга, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны газрын дарга, Төрийн өмчийн хорооны газрын дарга, Төрийн өмчийн хорооны дарга, Санхүүгийн зөвлөх, УИХ-ын гишүүний зөвлөх, Татварын Ерөнхий Газрын дэд дарга, Татварын Ерөнхий Газрын даргаар ажиллаж байсан. 


37
angry
0
care
7
haha
9
liked
1
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (58)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:310:18d3:d4eb:189d:b7bd:9f64
17 цагийн өмнө
0
0
Баруун бүсэд МАН аас шинэчлэсэн юм алга.Харин баячууд буюу хуучин олигархи нөхдүүд дэвшсэн бна.Одоо бүүр солиорч Завхан.Говь Алтайнхан Төмөр Замтай болноо гэж хошигруулж худлаа ярьж явна шүү.Шинэчлэл алга.
Хариулах
202.126.91.143
2024/06/03
0
0
яг
Хариулах
2405:5700:311:d494:80c7:176c:fafb:e15f
19 цагийн өмнө
0
0
Баруун аймагт монголын хамгийн тэнэг, саналаа жаахан мөнгөнд худалддаг туйлын ядуу хүмүүс нь байдгиймуу
Хариулах
66.181.161.235
17 цагийн өмнө
0
0
Хаха солиорч чи
Хариулах
2405:5700:311:6709:dba:3980:5cdf:2157
19 цагийн өмнө
0
0
Tenegteh yumdaa
Хариулах
2405:5700:300:281a:e88f:a84:c11:d764
20 цагийн өмнө
1
0
ДАНДАА. НОВШНУУД. ХУЛГАЙЧУУД. БАЙНА.
Хариулах
2405:5700:310:8cbf:2131:a4c6:87f0:fad2
22 цагийн өмнө
1
0
Баяжих гэж төрд гарагсад ичихээ мэдэхгүй юм даа.. Мах нь 20000 гурил нь 3500. талх нь 3000. боллоо. 5 жилиын өмнө мах 8000. гурил нь1200 талх 1000 төгрөг байлаа.тэтгэвэр цалин хэвээрээ л байгаа шүү
Хариулах
2405:5700:310:8cbf:2131:a4c6:87f0:fad2
22 цагийн өмнө
0
0
Тэнэг Баруун аймгийнхан сонгож тэнэгтэнэ дээ. Хужаа газрын наймаачид хулгайчууд эрлийзүүд л дэвшсэн байна даа. Гаргавал бид улам л ядуурна
Хариулах
202.9.47.27
Өчигдөр
0
0
Д.Амарбаясгалан одоогоос нэг сарын өмнө баруун аймгуудын ард иргэдтэй уулзалт хийж явахдаа БОСОО ТЭНХЛЭГИЙН ТӨМӨР ЗАМ ТАВИХ ШИЙДВЭР ГАРСАН АЖИЛ НЬ ЭНЭ ЗУН ЭХЛЭНЭ ГЭЖ БАЙСАН ( Завхан- Говь-Алтай-Ховд аймгийн нутгаар Орос-Хятадыг холбох ТЗ ) энэ бол баримттай зүй
Хариулах
202.9.40.147
Өчигдөр
0
0
Бүгд хулгайчдын бүлэглэл гар хөлүүд л байна. Амарбаясгалан одоо болиооо
Хариулах
2405:5700:301:81c2:493d:b097:22bb:6ee2
Өчигдөр
0
0
Мэдлэг болоод мэдээлэлгүй хэмээн үзэж баруун бүсийн ардуудыг басамжлан доромжилж багцлан хулгайч луйварчдаа явуулжээ.
Хариулах
202.126.90.233
Өчигдөр
0
0
За мэдэхгүй ээ
Хариулах
202.126.90.233
Өчигдөр
0
0
Бүр дордох байхдаа
Хариулах
2001:4430:50b1:3105::512:8ac1
Өчигдөр
1
0
Авилгачин хулгайчууд бүгд кнопчид МАН -ийг сонгож болохгүй ээ бүгд түрийвч нэгтэй луйварчид
Хариулах
2405:5700:310:ec9f:649b:dfa:ac1f:bf1
Өчигдөр
0
0
Byambatsogt geh met koncessiin hulgaich nariig songohgui
Хариулах
202.179.18.209
Өчигдөр
4
0
Хүрэлбаатар, Чойжилсүрэн их олон сонгогдлоо, одоо болно доо.
Хариулах
2405:5700:310:10bc:5c9c:16e8:9b43:47d7
Өчигдөр
0
1
Хүрэлбаатар Чойжилсүрэн Амарбаясгалан Баямбацогт эд нар юу хийж гийгүүлсэн юм бэ Хувийн ашиг сонирхолтой хүмүүс Элбэгдоржийн талаар юу ч дуугарч чадахгүй гөлгөнөсөн амиа бодсон хулчгарууд
Хариулах
45.117.32.5
Өчигдөр
0
0
Ховд аймагтЦагаан будаа тариад тариад10 тн цагаан хураадаг худалч Мэнд сайхан юу хийж чадах уу?
Хариулах
66.181.160.108
Өчигдөр
1
0
Бид ч мөнгөнд л сонголтоо хийх гээд байх шиг дээ. Одоо бүр тэрний мөнгө тарах гэнэ, хэн таараана гэнэ? маньдаа дуулгаараа, сонгуульд нь ажиллана санал өгнө гээд хэдэн төг олмоор бна, хүний мөнгө авсан болохоор зүтгэж л таарна даа гэсэн яриа аль хэдийнээ яьж бна. Энэ дотор мөнгө тараачих бэл бэнчинтэй нь хэн хэн билээ дээ..
Хариулах
202.126.88.207
Өчигдөр
0
0
Dund ni uvsiin 2 tsuuvur bgaag ygad bicheeguim
Хариулах
202.72.245.121
Өчигдөр
0
0
yag tiim
Хариулах
66.181.178.185
Өчигдөр
0
0
МАН ёстой явахгүй нь дээ.Миний хувьд дэмжих нэг ч хүн алга даа
Хариулах
202.9.46.249
Өчигдөр
0
0
Зайлцгаа
Хариулах
202.9.40.209
Өчигдөр
0
0
Хамгийн өндөр боловсролтой дэлхийн том байгууллагуудад ажиллаж байсан нь Э Болормаа засаг дарга юм байна. Мэндсайхан, Заяабол,Энхболд, Болор маань нар нэр цэвэр залуу нэр дэвшигчид. Говь-Алтай, Ховд, Завхан, Увсын шударга ард түмэн хулгайч нарыг арай сонгохгүй байх, ухаантай улсууд шүү, АН-аас шударга шулуухан зантай нэрт цэвэр Пүрэвдорж гишүүн бас байна та нар минь зөв сонголтоо хийгээрэй, одоо л хулгай, авилгач, эх орноосоо урвагчдад салахгүй бол хэзээ ч салж чадахгүй шүү
Хариулах
103.57.93.156
16 цагийн өмнө
0
0
За Энхболд нэр нь аль хэдийн бохирдсон нөхөр шүү.Ковидын үеийн булхайг нь яагаад шалгаихгүй байна вэ.Жинхэнэ нуугдсан хулгайч.Сайдын ажлыг унагаад огцорсон этгээд.
Хариулах
202.126.90.166
Өчигдөр
0
0
Хуучин хулгаруудыг жагсаалтанд оруулаагүй нь зөв тэднийг сонгогчдын мэдэлд явуулжээ сонгох эсэх нь сонгогчл шийднэ
Хариулах
122.201.31.46
Өчигдөр
0
0
Dan hujaagiin gar huluud bna
Хариулах
2405:5700:300:bbb6:5482:85c8:8214:21fe
Өчигдөр
0
0
Хулгаачид, алуурчид бүгсэн намыг бүү сонго ард түмэн миньээ!
Хариулах
103.168.34.37
Өчигдөр
0
0
Чойжилсүрэн, Хүрэлбаатар гээд хуучин хулгарууд байх шив дээ, өөр хүн алга уу??
Хариулах
2405:5700:301:8324:1865:bb9b:7ff9:f403
Өчигдөр
0
1
Худлаа гарууд арай гайгүй нь заяабал бусад зүгээр зайл
Хариулах
103.168.34.170
Өчигдөр
1
0
dandaa mundaguud bn shuu dee.shuud songogdonoo
Хариулах
202.126.91.164
Өчигдөр
0
3
Хүрэлбаатарыг болохгүй шүү
Хариулах
59.153.113.34
Өчигдөр
0
1
Чойжилсүрэн .Хүрэлбаатар 2ыг хасвал таарах байлаа .Энэ 2 одоо болсон доо ..Хамгийн өөдгүй 2 шүү дээ .Шуналтангууд
Хариулах
2405:5700:300:f370:60b6:22dc:d7f3:9931
Өчигдөр
0
0
Хүрэлбаатар эх орны үндэсний эрх ашгаас урвасан этгээд. Орчин цагийн эдийн засгийн алуурчин. Тиймээс сонгож мэдээж болохгүй хүн. Энхболд ковидын үед ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээд. Энэ 2-с бусад нь боломжийн кандидатууд
Хариулах
202.179.3.164
2024/05/24
1
0
Болж бна амжилтын төлөө
Хариулах
202.55.188.91
2024/05/24
0
0
Дандаа л хулгай жду ковид сан цөлмөсөн хулгайчууд байна 2 эмэгтэй нь арай гайгүй байх бусдыг нь бол сонгох хэрэггүй новшнууд байна
Хариулах
202.9.40.113
2024/05/24
0
0
Бүгд сайн хүмүүс байна.Бүгдэд нь амжилт хүсэe.
Хариулах
158.59.146.30
2024/05/24
1
0
amarbayasgalan, tserenpuntsag, bayarsaihan, hurelbaatar, choijilsuren, byambatsogt nar hereggui deee
Хариулах
2405:5700:301:b407:f11d:db26:bcca:a8ee
2024/05/24
0
0
МАН баруун бүсийн сонгогч нар арай гэнэн байж магадгүй л гэж тооцоолждээ
Хариулах
202.179.26.83
2024/05/23
0
0
Manai yvs.zavhan uul uurhai hamaaralttai ts.tserenpuntsag kk Arai shuu /
Хариулах
188.40.231.185
2024/05/23
0
0
Чойжилсүрэн улсын мөнгө маш их идэж ууж баяжсан авилгач, хулгайчийг одоо хүртэл шалгаж, шоронд хориогүй юугаа хийж байгаа юм бэ? Монгол Улс дүүрчихсэн улс юм аа. Яаж сонгууль явуулдаг бна аа.
Хариулах
59.153.112.187
2024/05/23
0
0
Авах юм нэг ч алга
Хариулах
202.126.88.170
Өчигдөр
0
0
Санал нэг байна
Хариулах
202.126.89.198
2024/05/23
0
0
Aimshigiin kino yum bish uu
Хариулах
192.82.92.42
2024/05/23
0
0
Тер тер тер гэсээр Монголыг самарсан МАН л биш шуу!!!
Хариулах
103.212.116.234
2024/05/23
0
0
ЭНХБОЛД ЧИНЬ КОВИДООР ХИЙСЭН ХУЛГАЙГАА ШАЛГУУЛААГҮЙ ЮМ УУ. ГИШҮҮН БОЛСЛНЫХ НЬ ДАРАА ОЮУН-ЭРДЭНЭ ХЭРЭВ ЕН ХЭВЭЭР БАЙВАЛ ШАЛГАХ ЮМ БАЙХДАА НАЙЗЫГАА
Хариулах
103.212.116.234
2024/05/23
0
0
ТҮРҮҮЧИЙН СОНГУУЛЬД МАН ГЭХЭЭР ХАРАНХҮЙ ЗУРААД БАЙСАН ШИГЭЭ ЮМ БОЛОХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ ЭРХБИШ
Хариулах
2405:5700:311:5dd0::1
2024/05/23
0
0
Чойжилсүрэн Хүрэлбаатар хоёроос бусад нь илүү шанстай байж мэднэ.
Хариулах
2405:5700:300:e789:2dba:b910:7e4:5d11
2024/05/23
0
0
Нөгөө сумъяабазарын өстөн дамарбаясгалан шургасанч байх шиг
Хариулах
2405:5700:300:e789:2dba:b910:7e4:5d11
2024/05/23
0
0
Бүгд хулгайч л болж харагдаад байхын
Хариулах
202.9.46.41
2024/05/23
0
0
Энд ямар хүн байх нь хамаагүй МАН аас ямар нам улсыг удирдаж чадна гэж АН олонхи болсон үеийг эргээд нэг санадаа
Хариулах
2601:1c2:4300:5c70:edac:fe5c:3d88:189
2024/05/23
0
0
Баярсайхан л арай гайгүй
Хариулах
2405:5700:303:97a1:8968:ad27:7ad3:8ec5
2024/05/23
0
0
Ха ха нөгөө л хэдэн топ өлөн хулгайчууд
Хариулах
2405:5700:311:aae9:2da6:5627:910:faee
2024/05/23
0
0
Naad Choijilsuren l hereggui shu Uwsiin mafiin tolgoi shu de ih mungu hulgailsan
Хариулах
66.181.160.60
2024/05/23
0
0
Энэ 10-с хамгийн хогийн шуналтай авилгач, газрын наймаачин дэндүү гэхэд дэндүү новн нь Чойжилсүрэн. Энэ новшийг дахиж сонгож болохгүй...
Хариулах
91.93.236.25
Өчигдөр
0
0
Зөв
Хариулах
2405:5700:300:831e:6d2d:2898:da26:fb3c
23 цагийн өмнө
0
0
Бүгдээрээ биш шүү!
Хариулах
202.55.188.33
17 цагийн өмнө
0
0
Хүрэлбаатар Чойжилсүрэн одоо болсон байхаа
Шинэ мэдээ
Өвлийн уралдаан бол дэлхийн анхаарлыг татах нэг том боломж 13 цагийн өмнө
Сонгуулийн үеэр хүний амь хөнөөсөн иргэнд 15 жилийн ял оноожээ 19 цагийн өмнө
Худалдааны төвийн 85 хувь буюу гурван тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа 19 цагийн өмнө
Т.Ичинхорол: Орой болохоор аавыгаа нэхэх үрсээ хараад дотроо уйлж,чадах бүхнээ тэдэндээ зориулна гэж өөртөө амладаг 20 цагийн өмнө
Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 20 цагийн өмнө
Цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 20 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэх төлөвлөлт хийсэн Өчигдөр
Галд өртсөн 207-р байрыг ирэх дөрөвдүгээр сард нураана Өчигдөр
Өвлийн морин уралдаанаар 17 сая жуулчин татаж, 23.14 тэрбум юанийн орлого төвлөрүүлжээ Өчигдөр
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Цасанд суусан автомашинуудыг татан гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг хангажээ Өчигдөр
2024 онд хортой кодын халдлагад өртсөн 145 IP -т хариу арга хэмжээ авчээ Өчигдөр
УИХ: Намрын чуулган хааж, Ерөнхий сайд үг хэлнэ Өчигдөр
Танилц: Айл өрхийн цахилгаан хэрэглээг тооцох үнэ тариф Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна Өчигдөр
Монгол Улс “Envision” компанитай хамтран 500 мвт эрчим хүчний батарей хуримтлуурын станц байгуулна 2025/01/23
“X Roses” хамтлаг тэргүүн байр эзэллээ 2025/01/23
Цагаан сар, наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл өргөн барихаар зэхэж байна 2025/01/23
160 метр авто замыг “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит гудамж” болгон нэршүүллээ 2025/01/23