Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв

Ц.Цэрэнбадам
2024/05/30

2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 280 орчим мянган хүүхэд хамрагдаж байна. 2008 оноос эхлэн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж ирсэн. Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолоор 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 2475 төгрөг, тусгай болон сувилал, 24 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 3600 төгрөгөөр тогтоон мөрдөж ирсэн. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас шийдвэр гаргаж 3000-4100 төгрөг болгон нэмэгдүүлэн баталлаа.

 Сургууль, цэцэрлэг, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад 1 сая 67 мянган хүүхэд суралцаж байна. Суралцагчдын хоолны зардалд жилд 217 тэрбум төгрөгийг зарцуулдаг. 2023-2024 оны хичээлийн жилд 1-5 ангийн 380 гаруй мянган хүүхэд Үдийн хоол хөтөлбөрт хамрагдаж байна.

 Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж бүх сурагчийг Үдийн хоол хөтөлбөрт хамруулах ажлын хүрээнд орон нутаг, эцэг эхийн оролцоо дэмжлэгээр хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх, Сүү хөтөлбөрийг дунд болон ахлах ангиудад хэрэгжүүлж эхлээд байна.

Энэ хүрээнд:

  • Дундговь, Орхон, Ховд аймаг болон нийслэлд сургууль цэцэрлэгийн 30 гаруй мянган хүүхдэд 7 хоногийн 3 өдөр сүү өгч эхэлсэн байна.
  • Өмнөговь аймаг дунд ангийн сурагчдыг Үдийн хоолонд хамруулж, цэцэрлэгийн хоолны зардлыг 1200 төгрөгөөр нэмэгдүүлж 3700 төгрөг, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 2900 төгрөгөөр нэмэгдүүлж, 7200 төгрөг болгосон байна.
  • Орхон аймаг Үдийн хоолны зардлыг 1300 төгрөгөөр нэмэгдүүлж 2800 төгрөг болгосон байна.
  • Дорноговь, Өвөрхангай, Орхон аймгийн зарим сургуульд дунд болон ахлах ангиудад Өглөөний цай, Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

 Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуульд сургуульд хоолзүйч ажиллахаар заасан бөгөөд 2020 онд 6 сургуульд хоолзүйч ажиллаж байсан бол хоолзүйчийг богино хугацаанд хөрвүүлэн бэлтгэснээр 2024 онд 183 хоолзүйч ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байна.

2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 107 сургууль түрээсийн гэрээгээр хоолны газраа ажиллуулж байна. 2024 оны 09 дүгээр сарын 01-нээс түрээсийн гэрээг дуусгавар болохоор төсөв санхүүжилтийг шийдвэрлэн ажиллаж байна.. Нийслэлд 4,5 тэрбум төгрөгийг энэхүү ажилд төсөвлөсөн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
102.88.37.215
2024/05/31
0
0
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр ​​өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар холбогдоно уу.
Хариулах
Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 12 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 14 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 14 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 18 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 18 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 18 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20