Энэтхэгийн Ерөнхий сайд Моди гурав дахь удаагаа сонгогдохоор байна

Ц.Цэрэнбадам
2024/06/03

Дөчин дөрвөн өдөр үргэлжилсэн сонгуулийн санал хураалт дууслаа. Урьдчилсэн дүнгээр Энэтхэгийн Ерөнхий сайд Моди гурав дахь удаагаа дараалан сонгогдох төлөвтэй байна.

Модигийн тэргүүлдэг эвсэл Парламентын доод танхимд 342-оос 401-ийн хооронд суудал авахаар байна. Харин сөрөг хүчин болох “Энэтхэг” эвсэл 109-өөс 201-ийн хооронд суудал авах урьдчилсан таамаглал гараад байна. Доод танхимын 534 суудлын 272 суудлыг авсан тохиолдолд олонх болох боломжтой.

Бүх саналын хуудсыг тоолж дууссаны дараа сонгуулийн үр дүн 6 сарын 4-нд гарна.

Сонгуулийн сурталчилгааны үеэр Модигийн тэргүүлдэг эсвэл өөрсдөө 400 орчим суудал авна гэж тооцоолж байсан. Урьдчилсан дүнгээр тэд тэр хэмжээндээ хүрэхээргүй нөхцөл байдал харагдаж байна.

 Хойд Энэтхэгт олон жил хүчтэй байж ирсэн Модигийн нам энэ удаа Энэтхэгийн өмнөд бүс нутагт ч багагүй ялалт байгуулсан шинэ амжилт үзүүллээ.

Сонгуулийн дүн албан ёсоор гараагүй байгаа энэ үед улс төрийн хүчнүүд өөр өөрсдийн таамаглалаа дэвшүүлсээр байна.  Тухайлбал, сөрөг хүчин болох Конгрес намын удирдлага хэлэхдээ, “Энэтхэг” эвсэл 295 суудал авахаар байна гэж мэдэгдсэн. Харин эрх баригчид өөрсдийгөө 370 орчим суудал авна гэсэн хүлээлттэй байна.

Энэтхэгийн энэ удаагийн сонгуульд 970 сая сонгогч санал өгөх эрхтэй байснаараа урьд хожид байгаагүй нүсэр, олон хоног үргэлжилсэн сонгууль боллоо.

Цаг агаар хэт халуун байсан нь сонгогчдын ирцэд нөлөөлсөн нэг хүчин зүйл байлаа. Нийт сонгогчдын 58.3 хувь нь санал хураалтад оролцжээ.

Моди 272 болон түүнээс дээш суудал авч чадвал эрх мэдлээ хадгалж үлдэх бөгөөд реформуудаа үргэлжлүүлж том төслүүдээ урагшлуулж чадна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 13 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 14 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 14 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 18 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 18 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 18 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20