Улаанбаатарт 30 хэм хүрч хална

О.Шүрэнцэцэг
2024/06/04

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн төв хэсгэээр, 6-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 2024 оны 06-р сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +12...+17 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +18...+23 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгаар +28...+33 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.

 УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +28...+30 градус дулаан байна.

 БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +27...+29 градус дулаан байна.

 ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +25...+27 градус дулаан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 11 цагийн өмнө
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 11 цагийн өмнө
Долоодугаар сард болох барилдаанууд 12 цагийн өмнө
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 13 цагийн өмнө
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 15 цагийн өмнө
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 15 цагийн өмнө
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 15 цагийн өмнө
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 16 цагийн өмнө
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 18 цагийн өмнө
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 18 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 18 цагийн өмнө
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо Өчигдөр
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов Өчигдөр
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно Өчигдөр
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна Өчигдөр
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав Өчигдөр
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй Өчигдөр
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ Өчигдөр