Энэ үеэр сэтгүүлч Б.Ганчимэг "Анх Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгт Шүүхийн ерөнхий зөвлөл гомдоод унасан. Тэр үед өөрийн байр сууриа илэрхийлж байсан. Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг гомдогч байгууллага өнөөдрийг хүртэл байр сууриа илэрхийлээгүй. Энэ байгууллага өөрөө улс төрийн суурьтай, улс төртэй хань хамсаатан байгууллага болсон гэдгээ сүүлийн дөрвөн жил хангалттай харуулсан. Сэтгүүлчид бид байж байгаад л энэ байгууллагын гадна ирдэг болж байна. Н.Өнөрцэцэгийн байр байдлыг харахад үнэхээр залхаан цээрлүүлэлт явагдаж байна. Захиалагчид нь сонгуулийн үеэр энэ хүний шүүх хурлыг хойшлуулах шийдвэр гаргасан болов уу гэж харж байна.
"Бид бүгд л өөрсдийн гэсэн эх сурвалжтай. Би сонссон. Төрийн нууц гэх цаасаа, ажиллагааны явцад шургуулсан байж болзошгүй юм билээ. Хуулийн байгууллагынхан өөрсдөө "Хэдэн гэнэн охид дээр тэгчихсэн ш дээ" гээд ярьж байсан гэх мэдээлэл бий. Ингэж хэлэхээр намайг бас дуудах л байх. Дуудагдаж үзээгүй биш дээ" хэмээв.
Сэтгэгдэл (67)