126: Равжихын Эрдэнэбүрэн гэж хэн бэ?

О.Шүрэнцэцэг
2024/06/04

   Ардчилсан намаас говийн бүсэд нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн асан Равжихын Эрдэнэбүрэнтэй ярилцлаа. Тэрээр Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хөдөлмөрийн яамны ТНБД-аар тус тус ажиллаж байсан юм.  2014 оноос хойш сумын шинэчлэлийг ярьсаар төрөлх сумаасаа эхлүүлэн жишиг сумын төслийг амжилттай хэрэгжүүлээд байгаа юм. 

Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулаач?

Сайн байна уу? Намайг Равжихын Эрдэнэбүрэн гэдэг. Би 1974 онд энэ Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрж өссөн. Сумандаа 8 жилийн сургуулиа төгсөөд, Мандалговь хотод 10 жилийн 1-р сургуулийг төгссөн. 1992 онд МУИС-ийн Хуулийн ангид элсэн ороод нэг жил сургуульдаа сурч байгаад шалгалт өгөөд, тухайн үед онц сурдаг оюутнуудыг шалгалт өгөөд гадагшаа сургуульд явуулдаг байсан тэр шугамаар Турк улсын Анкарагийн их сургуулийн хуулийн ангид 1993-1998 онд суралцаж төгссөн. Тэнд оюутан байхдаа гэр бүлийн хүнтэйгээ танилцсан. Манай эхнэрийг Ганбатын Батчимэг гэдэг. Аав нь Завхан аймаг, ээж нь Ховдын хүн. Гэхдээ хоёр гурван үеэрээ Улаанбаатар хотод амьдарч байсан хүмүүс байдаг. Миний хадам аавтайгаа танилцсан их сонин түүх байдаг.  Бушхүүгийн үлгэр гээд киноны Бушхүүд тоглосон хүн байдаг.  Бид хоёрыг танилцаxад өөд болсон байсан ч би хадам аавтайгаа жоохон байхдаа танилцаж байсан. Бушхүүгийн үлгэр киног манай Их газрын чулуунд хийсэн. Манай аав эмнэлгийн тэрэг барьдаг хүн байсан, дуудлагаар явж байгаад Бушхүүгийн киноны зураг авалт дээр очоод би жоохон 6, 7 настай л байсан байх. Намайг Бушхүүд тоглож байсан, сүүлд хадам аав болсон хүн маань тэвэрч аваад шулмасаар айлгаж тоглож байсан нь ерөөсөө санаанаас гардаггүй байсан. Тэгээд сүүлд харин хувь заяаны эрхээр Турк улсад охинтой нь танилцаад ханилан суусан тийм сонин түүхтэй.  

Таны улс төрийн замнал эрт эхэлсэн байдаг шүү дээ. Энэ талаар?

Би 2004 онд Эх орон, ардчилал эвслээс нэр дэвшээд Чингэлтэй дүүргээс сонгогдон ажиллаж байсан. Цаашлаад 2008-2009 онд Байгаль орчны яамны гадаргын усны төсөл хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад дахиад гадагшаа сургуульд сурахаар явсан. Хэсэг цаг хугацааг сурч боловсрохдоо зарцуулсан. Ингэж явж ирээд 2012 оноос Барилга хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод 2015 он хүртэл ажилласан. Ингээд 2016 оноос Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаад 2018 оноос сумын төвийн шинэчлэлийн чиглэлээр төсөл хөтөлбөр, ерөнхий төлөвлөгөө хийдэг компани байгуулаад өнөөдөр ТУЗ-ийн даргаар нь ажиллаад явж байна.  Сая намын шийдвэр гараад говийн бүсэд Арчилсан намаас нэр дэвших долоон хүний тоонд ороод өрсөлдөxөөр болж байна. Манай говь өөрөө ус бодож явдаг бороо хүсэж явдаг тийм хүмүүс байдаг. Говьд усны хөтөлбөрүүд яаж хэрэгжүүлэх вэ гээд бүр 2007 оноос хойш л бодож явж ирсэн, энэ чиглэлээр их ажилладаг байсан. 

Сумын төвийг шинэчлэх ажлыг 2014 оноос эхлүүлсэн байсан. Иргэдийн оролцоог бий болгосон гэдэг нь сонирхолтой санагдсан.

2007 онд Дундговьд нэр дэвших санаатай аймгийнхаа сумдуудаар явж үзсэн тойргоо солиод. Тэгээд юу хийвэл нутгийнхан хүлээж авах вэ гэж бодоод гадна гэрэлтүүлгийн ажил хийсэн. Төсөв дээр мөнгө нь байхгүй болохоор ахиад л Олон улсын байгууллагад хандаж төсөл аваад сумдуудад гадна гэрэлтүүлэг ямар ч үнэ төлбөргүй хийж өгсөн. Бүх зүйлд өөрсдийг нь оролцуулахгүйгээр кабелийг нь хүртэл хотоос хүн авчирч хийлгүүлээд асаагаад өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа буцаад тойроход унтраачихсан байсан. Тэгээд яагаад асаахгүй байгаа юм бэ гэсэн чинь “чи гэрэл тавьсан юм чинь чи өөрөө мөнгийг нь төлөхгүй юу” гэсэн маягтай, тэгээд тэр мөнгийг нь ч төлсөн юм байхгүй тэгээд унтраагаад дууссан. Гуравхан сарын дотор л байхгүй болчихсон, жилийн дараа 2008 онд гэрэлтүүлэг хийсэн талаар санах ч хүнгүй болсон байсан. Тэгээд бодсон л доо. Аймаг сумын төвд амьдарч байгаа иргэдийн оролцоог нь бий болгохгүйгээс болоод хөрөнгө оруулалтууд үр дүнгүй болдог юм байна гэдэг дүгнэлтэд хүрээд, 2014 оноос өөрийн төрсөн суман дээр иргэдийг цуглуулаад сумаа шинэчлэх асуудлыг ярьж эхэлсэн юм. Олон улсын байгууллага болон бусад хандивлагч нарт хандаад, өөрсдөө ч мөнгө төгрөг гаргаад сумаа шинэчлэх ажлыг эхлүүлээд дэд бүтэцжүүлсэн. Ер нь улсын хэмжээнд шинэ сум гээд олон загварууд явж байна. Зарим нь ч болж байна зарим нь болохгүй байна. Болохгүй байгаа шалтгаан нь бэлэн юм хийж өгөх гэж оролдож байгаа явдал л гэж харж байгаа.

Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаагүй бол сумын төвийн шинэчлэлийн ажлыг ингэж хүмүүст танилцуулж чадахгүй байсан болов уу гэж боддог. Ер нь цаашдаа бол бодлогын хүрээнд илүү өргөн цар хүрээтэй хийх шаардлагатай. Үүний тулд бодлого боловсруулах түвшинд ажиллах шаардлага байдаг.    

Миний  хамгийн их баярладаг, сумаараа бахархдаг зүйл бол иргэдийн сумаа гэсэн сэтгэл. Замын хажууд явган хүний зам эвдэрчихсэн байхад ямар ч асуудалгүй очиж янзлаад л зургийг нь сумын фэйсбүүк групп дээр тавьчихдаг. Тэр зүйлийг нь Улаанбаатарт байгаа нутгийн хүмүүс хараад өөрсдийнхөө боломжоор хавтан хэдийг явуулчихъя гээд, нэг газар нүх гарвал очиж битүүлээд л тал талаасаа оролцоод явдаг. Малчдын зүгээс хүүхдийн сургууль соёл дээр элдэв спортын арга хэмжээ болоход хандив мөнгөөр туслаад л тийм нэг коммунити үүснэ гэж ярьдаг шүү дээ, тийм хандлагын өөрчлөлт бий болчихсонд л баярладаг. Энэ өөрчлөлт нь манай загварын амин сүнс нь байгаа юм.

Бусад сум ч энэ жишгээр шинэчлэл хийж болохоор харагдаж байна. Энэ жишгийг ер нь хүмүүст хэр сайн танилцуулж чадаж байна вэ?

Гурвансайханы загварыг улсын хэмжээнд их сонирхож байгаа. Олон газраас хүмүүс ирж туршлага судалж байна,ийм загвараар орон нутгаа өөрчлөх ажлууд хийгдэж байгаа. Энийгээ би бас их ярих дуртай. Олон хүмүүс буцаж ирж байна, сургуулийн хүүхдийн тоо нэмэгдэж байгаа. Ер нь бол сумын төвийн хөгжилд иргэдийн оролцоог бий болгохын тулд  хийгдэж байгаа бүх юм чинь бидний юм шүү гэдэг ойлголтыг бий болгох нь чухал юм байналээ. Ингэж байж хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт илүү үр дүнтэй болох юм байна л гэж бодсон.

Бид нар сая Өмнөговь, Дорноговиор явлаа. Уул уурхайгаас хөрөнгө оруулалт хийгээд маш гоё сумдууд байна. Гэхдээ хичнээн гоё бэлэн юм хийж ирсэн ч гэсэн тэр зүйлийг тэнд байгаа хүмүүсийн хандлагыг өөрчлөхгүй бол цааш авч явахад хүндрэлтэй болно.

Иргэдийн оролцоог хэрхэн бий болгосон бэ?

Иргэдийн хамгийн их оролцсон зүйл нь ногоон байгууламж. Бүгд гэрээсээ гараад оролцоогоо бий болгож зүтгэсэн. Гурвансайхан сумынхан чинь соёлын төв, спорт залаа бүгд хандиваар босгосон. Тэр мөнгийг сумын төвийнхөн, малчид тал талаасаа цуглуулж гаргасан байдаг. Мэдээж бүх газар ийм байх шаардлагатай гэсэн үг биш л дээ. Гэхдээ энэ сэтгэлгээг бий болгож чадах юм бол улс тэр чигтээ маш хурдан өөрчлөгдөнө. Говийн хөгжлийн бүсэд 47 сум бий, сумдыг тойроод 50, 60 хувь нь малчин өрхүүд амьдарч байна. Тиймээс сумын төвийн зөв шинэчлэл бол маш чухал. Сумын төвийг тойрон амьдарч буй малчид хамгийн нэгдүгээрт хүүхдээ сургана, эмнэлэгт ирж үзүүлнэ, төрийн үйлчилгээ банкны үйлчилгээ авна, болж өгвөл суман дээрээ орон сууц, байр савтай болохыг бодно. Үүний тулд дэд бүтэц л чухал байгаа юм. Олон хүмүүс хол юм шиг боддог л доо. Биднийг 2014 онд бүх айл нэгдсэн цэвэр бохир, дулаанд холбогдоно гэхэд итгээгүй олон хүн байсан ч өнөөдөр бий болгоод буй дэд бүтцийг ашиглаад сууж байна шүү дээ. Тэгэхээр яг зөв хийж чадвал сумыг хөгжүүлэх шинэчлэх боломж нээх хол цаг хугацааны зүйл биш. 

Сумандаа тав тухтай амьдрах боломж бүрдлээ. Харин одоо ажлын байр бий болгох замаар  эдийн засгийн хувьд иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх ажил чухал болов уу?

Гурвансайхан сумаас 30 км зайд нөгөө алдартай Салхитын мөнгөний орд байдаг. Салхитын мөнгөний ордоос гаргаж байгаа баяжмалын 1 хувийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хайлуулах юм бол 5 тонн цагаан мөнгө болно. Гэтэл Монгол улс жилдээ 5 тонн цагаан мөнгийг Хятадаас аваад, түүгээр нь 300 гаруй хувь хүн, аж ахуйн нэгжүүд Улаанбаатар хотын энд тэнд байршиж мөнгөн аяга бусад эдлэлүүдийг хийж байна. Мөнгөө угааж, хайлуулах процессийг хийж чадвал мөнгөн эдлэл хийдэг урчууд дархчууд, цехүүдийг бүгдийг сумандаа тодорхой урамшуулалтайгаар татах хэрэгтэй. Нэг дороо төвлөрөөд ирвэл хоорондоо технологио солилцох боломж бүрдэнэ. Үнэт эдлэлийн үйлдвэрлэл дээр нэг хэцүү юм байдаг нь химийн бодис хэрэглэдэг явдал. Энэ асуудлыг шийдэх боломж нь бас л энэ, нэг дороо байвал тусгай цэвэрлэх байгууламжтай болох боломжтой шүү дээ.

Үүний дээр мал аж ахуй, аялал жуулчлалаа нэмэх хэрэгтэй.  Тэр цэнхэртэж харагдаж байгаа Их газрын чулуу. Аялал жуулчлал ирэхэд бэлэн байна. 



0
angry
0
care
5
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.135
2024/06/05
0
0
Та нар одоо боллоо , одоо би нэг идээдхье гэж байгаа юм шиг ......би муудаа бусдад итгэхээ байсан юм биш ээ . Урд урдах гишүүд чинь итгэлийг минь хулгайлаад дууссан шүү дээ Урлаг спортынхон болио. Өөрсдөө нэрээ татаж ав
Хариулах
2405:5700:302:84d:38a7:c7e5:ebe9:8c54
2024/06/05
0
0
Туркт төгсөөгүй байж төгссөн гэж ярьж байгаа хүн хэнийг ч хуурах юм бишүү
Хариулах
66.181.168.8
2024/06/05
0
0
Туркэд төгссөн гэнэ үү. Үнэн юм уу. 5 жил тэнд байсныг нь бол мэднээ. Төгсөөгүй Монголд ирж МУИС-д 2 оюутантай шинэ анги нээлгэж төгссөн гэж сонссон. Шалгаж үзэх л хэрэгтэй. Туркэд бол төгсөөгүй байх аа
Хариулах
66.181.185.225
2024/06/05
0
0
залуу хүн гэхэд үнэхээр хөдөлмөрч юм билээ дэмжинэ
Хариулах
158.59.146.30
2024/06/04
1
0
za ene ch dee, ereliin erdenebat-n suganii us, za er ni tuunii yum yumnii l us dee.
Хариулах
143.198.215.247
2024/06/04
0
0
Poker сайт зарна. Telegram-аар холбогдоорой https://t.me/raymond eryx
Хариулах
Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийг газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 27 минутын өмнө
Оксфорд: Монгол Улс кибер аюулгүй байдлыг хангах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай 45 минутын өмнө
Арилжааны банкнууд хамтран АТМ-ны гүйлгээний шимтгэлээ 100 төгрөг болголоо 1 цагийн өмнө
Зам тээврийн осол гаргасан жолооч цагдаа дуудах шаардлагагүй 1 цагийн өмнө
Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний талаар НИТХ-аар хэлэлцэж байна 2 цагийн өмнө
О.Алтангэрэл: "MCS" групп төрийн нууцыг хууль бусаар олж авсан 2 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Шинийн 4 буюу даваа гарагаас төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээ хэвийн явагдана 3 цагийн өмнө
Цагаан сарын баярын амралтыг 6-10 хоног болгох тухай өргөдөлд гарын үсэг цуглуулж байна 4 цагийн өмнө
ЭТТ: Цагаан сараас өмнө 100 мянга төгрөгийн ногдол ашгийг иргэдэд өгнө 4 цагийн өмнө
Цахилгааны мөнгө бууруулах өргөдөлд 4232 хүн гарын үсэг зуржээ 5 цагийн өмнө
Н.Гансүх Налайх дүүргийн АН-ын даргаар сонгогдлоо 5 цагийн өмнө
Олимп хотхонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо 6 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн сурагчид усан спортоор хичээллэж эхэллээ 6 цагийн өмнө
ХААН Банк “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Дархан нэхий” ХК-д анхны хөнгөлөлттэй зээлийг олголоо 6 цагийн өмнө
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол болно 7 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ын ногдол ашгийн талаар хэлэлцэнэ 8 цагийн өмнө
Алтай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно 8 цагийн өмнө
Улаанбаатар хот-2040 хөгжлийн төлөвлөгөөг Багануур дүүргийн иргэдэд танилцууллаа Өчигдөр
Обьектын гал түймрийн талаас илүү хувь нь санамсар болгоомжгүйгээс гарч байна Өчигдөр
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Цахилгаан дулааны үнэ нэмэгдэж, хэрээс хэтэрлээ Өчигдөр