Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргий Нали Сисүлит-ийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд өнөөдөр БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргийн хамтаар Чингис хаан Үндэсний музейд зочиллоо. Соёлын сайд Ч.Номин БНАЛАУ-ын Ерөнхийлөгч болон түүний гэргийг угтан авч Чингис хаан Үндэсний музейн "Их Монгол улсын танхим”, “Чингис хааны угсааны хаад, язгууртны танхим”-ыг сонирхуулсан юм.
Ерөнхийлөгч Тонглун Сисүлит Чингис хаан Үндэсний музейн талаар хүүхэд, залуус болон зочид гийчдэд түүхийн өргөн мэдлэг олгох, соёлын өвийг хадгалах чухал бүтээн байгуулалт болсон гэдгийг онцлон тэмдэглэсний зэрэгцээ түүх, соёлын өргөн мэдлэг олгох чухал бүтээн байгуулалт болсныг онцлон дурдсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна