Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамгийн зөрүүд улстөрчийг нэрлэв

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн өмнөөс айхгүй үгээ хэлчихдэг, шулуун шударга зангаараа зартай нэгэн бол Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Пүрэвжавын Сайнзориг юм. 

Тэрбээр энэ удаагийн сонгуульд Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт  МАН-аас нэр дэвшиж буй. Австралид боловсрол эзэмшсэн мэргэшсэн цөөн хуульчдын нэг түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулахдаа “П.Сайнзориг бол манай улсын хамгийн зөрүүд төрийн албан хаагч, хатуу зарчим гэдгээрээ алдартай хуульч” гэсэн нь учиртай. 

Тэрбээр  Эрдэнэтийн 49  хувийн ажлын хэсэгт орж амжилттай ажилласан, мөн дампуурлаа зарлахад тулаад байсан Хөгжлийн банкны асуудлыг цэгцэлсэн, Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээрийг эв дүйтэй хийж  2,3 ам.долларын тэглүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн тул зарим улстөрчдийн дургүйг хүргэж ч явсан удаатай. 

“Галзуураад бай” гэсэн үгээрээ хэсэг баалуулж явсан түүнийг “галтай” дуулиантай гэгдэх томоохон хэлэлцээрүүдийн арыг даадаг тул ах нарын татаасаар биш чадлаараа өгсөж зангаргатай хуульч гэж улс төрийн хүрээнийхэн үнэлдэг юм билээ. УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ хүртэл тэр зүгээр байж чадсангүй экс ерөнхий сайд Н.Алтанхуягийг бодлогын мэтгэлцээнд дуудсан сурагтай. Хэрэв бодлого, хууль эрх зүйн шийдэл ярьдаг П.Сайнзоригийг дэмжвэл Сонгинохайрханчууд оюунлаг сонголт хийсэн гэж ам бардам яригдах нь баараагүй.


21
angry
2
care
22
haha
89
liked
14
love
4
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 15 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 16 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 16 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 18 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 20 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 20 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 20 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 21 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 21 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20