О.Анхбаяр: Наадамчдын гүүрний усанд автсан хэсэг бидний ажлаа хийхэд зориулсан түр зам бөгөөд нийслэлд ямар ч хохирол учраагүй

О.Шүрэнцэцэг
2024/06/25

Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрэн байгууламжийн ажлын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газар болон гүйцэтгэгч "Тотал Инж" ХХК-иас мэдээлэл өглөө. Өнгөрсөн долоо хоног буюу энэ сарын 21, 22-нд орсон борооны улмаас Туул голын усны түвшин огцом нэмэгдэж, тус бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж буй компанийн түр зам усанд автсан. 

“Тотел Инж” ХХК-ийн инженер О.Анхбаяр “Гүүрэн байгууламж барихад түр зам, талбайн орон зай гэх мэт бэлтгэл арга хэмжээг хангах ёстой байдаг. Тухайн усанд автсан хэсэгт бүтээн байгуулалтын ажил огт хийгээгүй, барьж буй гүүр рүү техникээ аваачих түр зам гэж болно. Замын ажил шат дараатай, нарийвчилсан зургийн дагуу үргэлжилдэг. Одоо барьж байгаа гүүрийн ажил дуусахаар усанд автсан хэсгийн ажил үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл усанд автсан хэсэг бол бидний ажлаа хийхэд зориулсан түр зам, ямар ч хохиролгүй. Өнгөрсөн зун орсон бороо, үерийн улмаас тус зам, гүүрийн ажлын хугацаа хойшилж 2023 оны наймдугаар сарын 20-ны өдрөөс эхэлсэн. Тус зам, гүүрийн ажилтай дулаан, сүлжээ, бохир, цэвэр усан хангамжийн систем гэх мэтчилэн олон ажил хамт хийгдэж байгаа. Бүтээн байгуулалтын ажил хуваарийн дагуу энэ оны арванхоёрдугаар сарын 30-нд дуусах учиртай. Бид төлөвлөгөөт хугацаанаас түрүүлж, 24 цагаар нарийн төлөвлөлттэйгөөр ажиллаж байна. Мэдээж үерийн эрсдэлийг тооцолсон” гэв.

Зөвлөх инженер Ч.Намшир “2021 оноос эхлэн Яармагийн гол замын зураг төслийг хийж эхэлсэн. Дэд бүтэц, хүн ам, стандарт зэрэг бүх зүйлийг уялдуулан тооцоолж зураг төслөө гарган үе шат бүрд хянуулж, олон хувилбарыг дэвшүүлэн зөвшилцсөний үр дүнд зураг төслөө батлуулдаг” гэлээ. 

Ташрамд, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу үндсэн замын сүлжээг бий болгох зорилт дэвшүүлсэн. Үүний эхлэл нь 17 км зам бүхий шинэ тойрог замын төсөл юм. Уг төслийн хүрээнд долоон том гүүр барина. Өнөөдрийн байдлаар гурван жижиг гүүрийг бариад байна. Эл зам, гүүрэн байгууламж нь хоногт 35-40 мянган тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хүчин чадалтай юм. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 6 цагийн өмнө
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 6 цагийн өмнө
Долоодугаар сард болох барилдаанууд 7 цагийн өмнө
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 9 цагийн өмнө
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 10 цагийн өмнө
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 10 цагийн өмнө
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 11 цагийн өмнө
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 11 цагийн өмнө
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 13 цагийн өмнө
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 13 цагийн өмнө
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно 13 цагийн өмнө
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо Өчигдөр
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов Өчигдөр
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно Өчигдөр
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна Өчигдөр
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Ипотекийн зээлийн даатгалын зохицуулалтад өөрчлөлт орно Өчигдөр
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав Өчигдөр
Оюу толгой төслөөс монголчуудын хүртэх үр өгөөж зөвхөн “Рио Парк”- аар хязгаарлагдах ёсгүй Өчигдөр
Элсэлтийн шалгалтад 700-аас дээш оноо авсан багш, сурагчдыг шагнаж урамшуулжээ Өчигдөр