УИХ-ын сонгуулийн санал хураалт өглөөний 7 цагт эхэлснээс хойш ирц 23 хувьтай явж байна. Нийт 2 067 910 сонгогч санал өгөхөөс 484 мянган сонгогч саналаа өгсөн гэсэн үг юм. Тэгвэл говийн бүс буюу 7-р тойрог хамгийн өндөр 26 хувийн ирцтэй байна. Тойргуудын ирц 13-26 хувьтай байгаа бөгөөд хамгийн бага ирцтэй тойрог нь 3-р тойрог буюу Баян-Өлгий аймаг байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна