Сонгуулийн санал хураалт дуусахад гурван цаг дутуу байна. 19 цагийн байдлаар нийт сонгогчдын 58.1 хувь буюу 1 сая 200 мянган хүн саналаа өгөөд байна. Насны хувьд 30-аас дээш насныхан ирц сайтай буюу 50-80 хүртэлх хувьтай байгаа бол 20-29 насныхан 40-өөс дээш хувийн ирцтэй байгаа юм. Харин 18-19 насныхны ирц харьцангуй өндөр 51 хувь давжээ.
СЕХ болон улс төрийн намуудын зүгээс сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалсаар байгаа юм. Иргэн та саналаа өгч амжаагүй бол яг одоо өөрийн харьяаллын дагуух хэсгийн хороонд очиж саналаа өгөөрэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна