“Улаанбаатар-Чонжү” чиглэл рүү аяллын шинэ зам нээгдлээ

О.Шүрэнцэцэг
2024/07/01

Монгол улс, БНСУ хооронд аялагчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. 2023 онд Солонгос улсыг зорих Монголын жуулчдын тоо 135 мянгад хүрч цар тахлын өмнөх үе буюу 2019 онтой харьцуулахад 15 хувиар нэмэгджээ. Тэгвэл энэ урсгалыг улам бүр нэмэгдүүлэх боломжийг БНСУ-ын агаарын тээвэрлэгч “АeroК” компани бий болгоод байна. Тус компани Солонгос улсын төв цэг болох Чонжү хот руу долоо хоног бүр 3 удаагийн тогтмол нислэг үйлдэж эхлээд байна. Нислэгийн тийзний хувьд илүү хямд үнийг санал болгож, Чонжү чиглэлд аялах олон давуу тал боломжууд ч давхар нээгдэж байна.

       Чонжү хот нь Сөүл хотоос 1 цаг 30 минутын зайд байрлах бөгөөд Олон улсын өвчтөн, үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадал бүхий эмнэлэг, шинжилгээний төвүүдтэй, уур амьсгалын таатай нөхцөлд оршдог тул аялахад тохиромжтой, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх резорт, алжаал тайлах газрууд, түүхэн дурсгалт аялал жуулчлалын бүсүүдтэй зэрэг давуу талыг агуулдаг. Тиймээс Солонгос улсыг зорих аялагчдын хувьд олон таатай нөхцөлийг бүрдүүлсэн шинэ цэг Чонжү хотоос эхлэх боломжтой болж байна.  Энэ удаа бид БНСУ-ыг эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийн талаар мэдээлэл хүргэе. 

Чонжү хотын эрүүл мэндийн аялал

          БНСУ-д эрүүл мэндийн зорилгоор зорчиж буй гадны улс орнуудын жагсаалтын тавдугаарт Монгол улс бичигдэж байна. Энэ нь манай улсын иргэд тус улсын эрүүл мэндийн үйлчилгээнд итгэл хүлээлгэж эмчилгээ үйлчилгээ авдаг болохыг илэрхийлж байна. Монгол улсаас 2019 онд 17918, 2023 онд 22080 хүн Солонгос улсад очиж эрүүл мэндийн үйлчилгээ авчээ. Ингэхдээ хамгийн түгээмэл нь хавдар, мөн бусад өвчлөлөөр эмчилгээ үйлчилгээ авсан бол үүний араас эрүүл мэндийн оношилгоо үйлчилгээнд хамрагдсан тохиолдол хамгийн их байгаа юм. Тэгвэл Чонжү хотыг зорьж эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах шинэ гарц нээгдэж байна.  

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ОНОШЛОГОО”- “MEDI CHECK”

        Чонжү Олон улсын нисэх онгоцны буудлаас 20-хон минутын зайд орших эрүүл мэндийн үйлчилгээний “MEDI check” төв. Тус төв нь эмнэлгийн шинжилгээ оношлогоогоор дагнан үйл ажиллагаа явуулж байна. Хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй, зөвхөн эрүүл мэндийн оношлогоо үйлчилгээ авах шаардлагатай хүмүүст хамгийн тохиромжтой сонголт юм. “MEDI check” төвийг гадны улс орноос ирсэн хүмүүс зорих нь цөөнгүй бөгөөд үйлчилгээнд нь сэтгэл хангалуун байгаа нь үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж буйгаас харагдана. Чонжү чиглэлийг зорин аялах хүмүүсийн хувьд “MEDI check” хамгийн ойр, зөв сонголт байх болно. 

ЭМНЭЛГИЙН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ “HANA” ЭМНЭЛЭГ

         20 гаруй жилийн түүхтэй БНСУ-ын урдаа барьдаг эмнэлгүүдийн нэг “Hana” эмнэлэг Чонжү хотод байрлаж байна. Бүс нутагтаа эмнэлгийн үйлчилгээгээрээ тэргүүлж, иргэдэд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр чанартай эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна. Орон нутгийн иргэд тус эмнэлгийг зорин ирж үйлчлүүлдэг бөгөөд “Өвчтөн төвтэй” уриатайгаар эрүүл мэндийн эмчилгээ оношлогоог үзүүлсээр иржээ. Монгол улсын хэд хэдэн эмнэлгүүдтэй хамтран ажилладаг тус эмнэлгийг зорьж үйлчлүүдэг Монголчуудын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Чонжү чиглэлийн нислэгээр тус эмнэлэгт хүрэх зам улам бүр дөт болж байна. “Hana” эмнэлэгт эрүүл мэндийн оношлогоо хийлгээд зогсохгүй хэвтэн эмчлүүлэх боломжтой юм. 

 “KIM” НҮДНИЙ ЭМНЭЛЭГ

      БНСУ-д нүдний эмчилгээ оношлогооны чиглэлээр үйлчилгээ авч буй Монгол иргэдийн дийлэнхи “Нүдний хараа тэглүүлэх” үйлчилгээ авдаг байна. Үүний араас хөгшрөлтөөс үүдэлтэй хараа муудах тохиолдолд хагалгаа хийлгэх, хялар засуулах зорилгоор үйлчлүүлэгчдийн тоо өндөр байна. “Kim” нүдний эмнэлэг нь Солонгос улсдаа 15 дугаарт жагсч, жилдээ 120 мянга гаруй үйлчлүүлэгч хүлээн авдаг Солонгос улсын нүдний томоохон эмнэлгүүдийг нэг юм. Тус эмнэлгээр өдөрт 500 хүн үйлчлүүлдэг бөгөөд 40% нь Чонжү бүс нутгийн хүмүүс бол 60% нь бусад хотоос тус эмнэлгийг зорин ирж үйлчлүүлдэг байна. Сүүлийн үеийн эмчилгээ, оношлогооны дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн БНСУ дахь 10 эмнэлгийн нэг нь юм. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 15 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 16 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 16 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 20 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 20 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 21 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 21 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 21 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20