УИХ-ын сонгууль болгоны дараа тухайн сонгуульд оролцсон намыг удирдаж орсон даргын асуудал яригддаг. МАН-ын тухайд олонх болсон тул намын даргын асуудал яригдахгүй. Ардчилсан намын тухайд өмнөх парламентад 11 гишүүн ажилласан бол энэ удаад 42 болж гишүүнийхээ тоог нэмэгдүүлсэн. Одоо намын дарга Лу. Гантөмөр ажлаа үргэлжлүүлэх эсэх асуудал яригдаж байна. Намынх нь зарим гишүүдийн зүгээс түүнийг ажлаа өгөх ёстой гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа. Эх сурвалжийн мэдээллээр түүнийг ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Лу.Гантөмөр намын даргын ажлаа хийнэ гэсэн мэдээлэл байна. Харин тус намын генсекийн үүрэг гүйцэтгэгчээр жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон тул Н.Ганибалыг АН-ын үүрэг гүйцэтгэгчээр томилно гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна