The Guardian: Хэрэв би бууж өгвөл Монголд сэтгүүл зүй үгүй болсноос ялгаагүй

О.Шүрэнцэцэг
2024/07/26

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн талаар The Guardian мэдээллийн сайтад гарсан ярилцлагыг орчуулан хүргэж байна.

Монголын Зариг хэмээх мэдээний сайтын ерөнхий редактор Нарангийн Өнөрцэцэг нь тав гаруй жилийн хорих ялаар шийтгэгдээд байна. Шүүх хурал болохоос өмнө гэрийн хорионд байхдаа Н.Өнөрцэцэг нь хэвлэлийн эрх чөлөөг боомилох хөдөлгөөний гол хохирогч болж байгаагаа тайлбарлаж ярьсан юм.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Цагдаа нар манай мэдээний редакцийн гадаа олноороо ирэхэд би ханан дээр “Эрх чөлөө үнэтэй” гэж бичсэн. Манай сайтыг хааж, би ажилчид, сэтгүүлчидтэйгээ хамт талбай дээр Төрийн ордны өмнө жагсаал хүртэл хийсэн. Удалгүй нэг эх сурвалж маань надад “чамайг дуугүй болгох гэж байна” гэж хэлсэн юм. Дуугүй болгох гэдэг нь шорон гэсэн үг гэдгийг нь би тэр үед мэдээгүй. Би 20 гаруй жил сэтгүүлчээр ажилласан. Манай улс ардчилсан шилжэлт хийгээд удаагүй байхад би ажлын гараагаа эхэлсэн. Авилга газар авсан, жинхэнэ сэтгүүл зүйн соёл, хандлага тэр үед байгаагүй.
Залуу сэтгүүлч байхад, улс төрчдөөс хатуу асуулт асуудаг, байцаадаг сэтгүүлч гэж байгаагүй ээ. Харин улс төрчид сэтгүүлчдийг дуудаад ингэж мэдээгээ бич гэж хэлдэг, тушаадаг байв. Би тийм замаар явахыг хүсээгүй. 

Би улс төрчдөөс ярих дургүй асуудлыг нь асууж чадвал, асуудлуудыг шийдэж, эх орон маань авилгагүй, олигархуудгүй шинээр цогцолно гэж найдаж байсан юм.

Гэвч боломжгүй байлаа. Редакцидаа хурц сэдэв хөндсөн мэдээ хийх санаагаа танилцуулах бүрт намайг боль гэдэг байв. Нэг удаа ордонд ажилладаг парламентийн сэтгүүлч байхдаа нэг том улс төрч төрийн ордонд согтуу явж байхыг хараад редактортоо хэлсэн. Их хурлын гишүүдийн архины хэрэглээний тухай бичье гэж хэлсэн. “Гэтэл надад чиний бичих асуудал биш” гэж хэлсэн. Тийм учраас долоон жилийн өмнө би өөрийнхөө сайтыг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн орон зай үүсгэн байгуулахаар шийдсэн. Зариг буюу зорих, зориг гэсэн утгатай сайтаа нээсэн. Амжилтанд хүрсэн, нэг сая дагагчтай болсон. Гурван сая гаруй хүнтэй улсад бол том амжилт. Монголчууд хараат бус, хурц өнцөгтэй хэвлэлд дуртай дэмжиж байгаа нь тодорхой байсан. 

Хувьсгалт намын үргэлжлэл Монгол Ардын Нам илүү эрх мэдлийг төвлөрүүлэх тусам хэвлэлийнхэн бид л сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, төр засгаас хариуцлага нэхэж ажиллах үүрэг байлаа. Орон нутгийн засаг захиргаа бусад төрийн байгууллагын алдаанаас болж хохирсон иргэд манайд л ханддаг. 
Гурван хүүхдийн ээж ганц бие эмэгтэй машины ослоор нас барахад эд эрхтэнийг нь гэр бүлийнх нь зөвшөөрөлгүй авсан байгааг би бичиж сурвалжилсан. Мөн эхнэр нөхөр хоёрыг найман ишиг хулгайлсан гэж хорьж, хүүхдүүдийг нь харгалзах хүнгүй үлдээж байсан. Ядуу хүмүүсийг нь шоронд хурдан хийдэг. Гэтэл жинхэнэ гэмт хэрэгтнүүд их хуралд сууж байна. 

Би нилээн хэдэн авилгийг хэргийг илчилж байсан. Нөлөө бүхий улс төрчид Хөгжлийн банкны санхүүжилтийг өөрсөддөө авсан байсан. Мөн авъяаслаг чадвартай хүүхдүүдийг гадаадад сургах ёстой Боловролын зээлийн сангийн тэтгэлгийг дандаа улс төрчдийн хүүхдүүд авсан байсныг ил гаргаж тавьсан.
Гэхдээ өөрийгөө хэзээ ч ингээд хорих ялтай хэрэгт шалгагдаж, шударга ёсны итгэл алдарч, шүүх хурал хэзээ болох юм бол гээд хүлээгээд сууж байна гэж бодож байгаагүй. 

Монголын чөлөөт хэвлэл залуу хэвээрээ байгаа. Магадгүй бэхжиж амжаагүй эмзэгийн дээр санхүүжилт муутай. Гэхдээ бид хөрш орнуудайгаа харьцуулбал жинхэнэ эрх чөлөөтэй. Монголчууд бид эрх чөлөөтэй өсөж төрсөн ч одоо өөрчлөгдөж байх шиг. Монгол Ардын Намын засаглалын найман жилийн хугацаад Монгол улс хэвлэлийн эрх чөлөө болон авилгын индексээрээ тасралтгүй уруудаж байна.


 Эх сурвалж: https://www.theguardian.com/gl...



7
angry
5
care
20
haha
77
liked
12
love
5
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 15 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 16 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 16 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 20 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 20 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 21 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 21 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 21 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20