Өнөөдөр Архангай, Өвөрхангайн нутаг, Булганы өмнөд хэсгээр их бороо орно

Н.Сумъяасүрэн
2024/08/01

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Архангай, Өвөрхангайн нутаг, Булганы өмнөд хэсгээр их бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчид, наадамчдын анхааралд:

Өнөө маргаашдаа төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.     

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +17...+22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг, бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +22...+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг, бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +22...+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг, бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө +20...+22 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: +17 градус дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Цаг уур, орчны шинжилгээний газрын даргыг томиллоо 55 минутын өмнө
Х.Ганхуяг: Сүүлийн 12 машинаа хүлээлгэн өглөө 1 цагийн өмнө
ЗГ: Тоон гарын үсгийн программ хангамжуудын үйл ажилллагааг нэгтгэн сайжруулна 3 цагийн өмнө
Улаанбурханы лабораториор батлагдсан 59 тохиолдол бүртгэгдээд байна 3 цагийн өмнө
Б.Жавхлан: Боомтуудад 10 сая тонн нүүрсний овоолго үүсээд байна 4 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсад айлчлахыг урьжээ 4 цагийн өмнө
Х.Нямбаатар: ​Хатуу түлшнээс сайн дураар татгалзсан айл өрхүүдийг хийн түлш рүү шилжүүлнэ 5 цагийн өмнө
​Сайн дураар даатгал төлж буйг зээл олголтын нэг шалгуур үзүүлэлт болгохыг арилжааны банкуудад уриаллаа 6 цагийн өмнө
Автобусанд: Утсаа алдсан хоёр иргэний утсыг автобусны жолооч олж өгчээ 6 цагийн өмнө
“Ирээдүйн мистер-2025” тэмцээнд оролцох тамирчдад допингийн эсрэг сургалтыг зохион байгууллаа 7 цагийн өмнө
“Мөстөл, мөсөн голыг хамгаалъя” уриан дор “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно 7 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны азтан өнөөдөр тодорно 7 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан болж байна 8 цагийн өмнө
Хороодын хэсгийн ахлагч нарын урамшууллыг 1.200.000 төгрөг болгохыг дэмжжээ 8 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 9 цагийн өмнө
ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв Өчигдөр
Ойрын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
KGL Олон Улсын Англи Хэлний Олимпиад Монгол Улсад Анх Удаа! Өчигдөр
Танилц: Улаанбаатар хотод шинээр дараах 16 стандартыг мөрдөнө Өчигдөр
ДЭМБ-ын байр суурь ганхаж байна Өчигдөр