Нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр Г.Дашнямыг томилжээ

Б.Хонгорзул
2024/08/01

Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хариуцсан зөвлөхөөр Ганзоригийн Дашнямыг өнөөдөр томиллоо. Ганзоригийн Дашням нь Англи улсын Лондон хотын “International University of America in London” сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн юм. Тэрбээр 2008-2014 онд “Жи Мобайл” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын Гадаад харилцааны албаны туслах менежер, 2015-2017 онд “Магнай Трэйд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай. Мөн тэрбээр 2023 онд “JET sharing Mongolia”-г үүсгэн байгуулсан юм.

Боловсрол:

  • 1990-1998 онд ОХУ-ын Москва хотод бага сургууль
  • 1998-2000 онд Монгол улсад ОХУ-ын Элчин сайдын яамны сургууль 
  • 2000-2004 Швейцар улсын Женев хотод дунд сургууль (College Du Leman)
  •  2004-2008 Англи улсын Лондон хотын “International University of America in London” сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн.

 Ажлын туршлага:

  • 2008-2014 онд “Жи Мобайл” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын Гадаад харилцааны албаны туслах менежер
  • 2015-2017 онд “Магнай Трэйд” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2016 онд “Ulaanbaatar City FC” ерөнхийлөгч
  • 2017-2021 онд “Жи Мобайл” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2017-2021 онд Монголын Туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч
  • 2017-2021 онд Монголын Олимпийн хорооны гишүүн
  • 2019-2021 онд Монголын Хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч
  • 2020 онд Монголын Жудо Бөхийн холбооны дэд ерөнхийлөгч
  • 2021 оноос “Жи Мобайл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга
  • 2023 онд “JET sharing Mongolia” ХХК-ийн үүсгэн байгуулагч
  • 2021-2022 онд НАМЗХ-ны УЗ-ийн гишүүн
  • 2022-2024 онд НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч
  • 2023 оноос Сүхбаатар дүүргийн намын хорооны Тэргүүлэгчээр ажиллаж байна. Тэрбээр өнөөдрөөс нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хариуцсан зөвлөхөөр ажиллана.


 


5
angry
1
care
19
haha
2
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 3 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 4 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 4 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 8 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 9 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 9 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 9 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20