Өнгөрсөн хоногт орсон борооны улмаас Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт гэр, хашаа усанд нийт 28 дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
Тодруулбал айлын гэр, хашаа усанд автсан 17, машин урссан 4, нийтийн эзэмшлийн зам талбай усанд автсан зэрэг дуудлага иржээ. Үүнээс 18 дуудлага дээр нийт 126 алба хаагч, 44 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 486,5 тн ус соруулж, усанд боогдсон, гэрээ, хашаа нь усанд автсан нийт 37 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна