Улсын начин Ө.Батзулыг сүүлчийн замд нь үдлээ

Б.Хонгорзул
2024/08/02

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, улсын начин Өлзийсайханы Батзул зуурдаар амиа алдсан харамсалтай үйл явдал болсон билээ. Талийгаач нь энэ сарын 1-нд болох Эрдэнэт хотын наадамд бүртгүүлэх гэж явж байхдаа зам тээврийн осолд оржээ. Түүнийг өнөөдөр гэр бүл, найз нөхөд, бөх сонирхогчид нь сүүлчийн замд нь үдэж байна. 

Улсын начин Өлзийсайханы Батзулын гаргасан амжилтаас:

  • 2016 онд Орхон аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага" цол 
  • 2020 онд Орхон аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол 
  • 2021 онд Орхон аймгийн "Үндэсний бөхийн цол олгох барилдаан"-д түрүүлж аймгийн хурц арслан чимэг 
  • 2022 онд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд аймгийн хурц арслан Б.Амарсанаагаар дөрөв, улсын начин Д.Хүдэрбулгаар тав давж "Монгол улсын начин" цол хүртсэн

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд төрөл төрөгсөд, найз нөхөд, бөхөд хайртай Монголын ард түмэнд уншигчдынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. 


4
angry
1
care
1
haha
1
liked
0
love
114
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 3 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 4 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 5 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 8 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 9 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 9 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 9 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20