Зүүн Хойд Азийн хотын дарга нар хамтарсан мэдэгдэл гаргажээ

Б.Хонгорзул
2024/08/03

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт 2024 оны наймдугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөсөн байна. Энэ удаагийн чуулга уулзалтад бүс нутгийн таван улс, 10 хот, олон улсын болон дотоодын байгууллагуудын нийт 230 орчим зочид, төлөөлөгчид оролцов. Чуулганд оролцсон хотын дарга нар болон төлөөлөгчдийн зүгээс хамтарсан мэдэгдэл гаргалаа. Хамтарсан мэдэгдлийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар уншиж танилцуулсан юм. Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалтаас гаргасан хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХОТЫН ДАРГА НАРЫН VI ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ

"Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой хөгжил: Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин хэрэгжүүлэх нь" үндсэн сэдвээр хуралдсан Зүүн хойд Азийн хотын дарга нарын VI Чуулга уулзалт 2024 оны наймдугаар сарын 2-нд Улаанбаатар хотноо амжилттай, үр дүнтэй болж өндөрлөлөө.
Чуулга уулзалтад Зүүн Хойд Азийн бүс нутгийн таван орны үндсэн төлөөлөгчид, Элчин сайдын яам, олон улсын байгууллагын төлөөлөгчид, экспертүүд оролцож, "Тогтвортой дэд бүтэц, тээвэр, сэргээгдэх эрчим хүч, хог хаягдлын менежмент, дахин боловсруулалтын чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин ажиллах нь", "Эдийн засгийн өсөлтөд аялал жуулчлал, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин ажиллах нь" гэсэн тодорхой сэдвүүдээр зохион байгуулсан салбар хуралдаанууд дээр холбогдох илтгэлүүд тавьж хэлэлцүүллээ.

Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой хөгжлийн чухал чиглэлүүдээр Төр хувийн хэвшлийн түншлэлийн гүйцэтгэж ирсэн үүрэг, туршлага, сургамжийн талаар төлөөлөгчид нарийвчлан авч хэлэлцсэн нь олон улсын улс төрийн болоод эдийн засгийн таагүй нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлт, хэт хотжилтын сөрөг үр дагаврыг даван туулж буй олон улсын туршлагаас харилцан суралцах, цаашдын чиг хандлагыг тодорхойлж, хөгжлийн бодлогодоо тусгах ач холбогдолтой боллоо.
Зүүн хойд Азийн Хотын дарга нарын Чуулга уулзалтыг Улаанбаатар хот санаачлан эхлүүлснээс хойш 10 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд Улаанбаатар хот Чуулга уулзалтын зургаан удаагийн хуралдааныг хүлээн авч, зохион байгуулсанд оролцогчид гүнээ талархаж байна. Цаашдаа Чуулга уулзалтын цар хүрээг улам өргөжүүлж, байнгын ажиллагаатай механизм болгох тухай Улаанбаатар хотын санал санаачилгыг оролцогчид дэмжиж байна. Энэ чухал санаачилгыг 2026 онд болох VII Чуулга уулзалтаар тусгайлан авч хэлэлцэх талаар оролцогч хотууд анхаарч ажиллах болно гэжээ.

0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 3 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 4 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 4 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 8 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 9 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 9 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 9 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20