Монгол улс залуучуудын олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлжээ

Б.Хонгорзул
2024/08/08

ОУОХ-оос Залуучуудын Олимпын Наадмыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн үндэсний олимпын хороодын дунд дугуй ширээний уулзалтыг зохион байгууллаа. “Парис 2024” наадмын сүүлийн хагс эхэлсэн энэ цаг мөчид 10 гаруй улсын төлөөлөл уг уулзалтад уригджээ.

Энэхүү дугуй ширээний уулзалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг нар оролцож, Монгол улсын залуучуудын олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтийг баталгаажуулж, товч танилцуулга хийлээ. Манай улс 2023 онд Мумбай хотноо явагдсан ОУОХ-ны чуулганы үеэр 2030 эсвэл 2034 оны Залуучуудын зуны олимпын наадам, 2027 оны ОУОХ-ны чуулганыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлээд байгаа билээ.

Уг арга хэмжээг ОУОХ-ны гишүүн, олимпын хошой аварга К.Ковентри ахалж, “Дакар 2026” наадмыг зохион байгуулах хорооны дарга И.Вэйд, “Буэнос Айрес 2018” наадмын зохион байгуулах хорооны дарга, Л.Ларроса тэргүүтэй хүндэт зочид байлцав. Зочид залуучуудын наадмын үзэл санаа, спортын уралдаан тэмцээний онцлог, хэрэгжүүлсэн соёлын хөтөлбөрүүдийн талаар сайн туршлагуудаа хуваалцлаа.

Залуучуудын Олимпын наадам хамгийн анх 2010 онд Сингапур улсад зохион байгуулагдсан бөгөөд 15-18 насны тамирчдын дунд явагддагаараа онцлогтой. Залуучуудын наадмыг зөвхөн спортын уралдаан тэмцээнээс гадна тогтвортой хөгжлийг эрхэмлэсэн, байгальд ээлтэй, залуучууд руу чиглэсэн дэд бүтэц, боловсрол, хувь хүний хөгжлийн урт хугацааны хөрөнгө оруулалт бүхий цогц байдлаар зохион байгуулах бодлогыг ОУОХ-оос хэрэгжүүлдэг.

Хамгийн сүүлд 2024 оны 1-р сард Залуучуудын өвлийн олимпын наадам БНСУ-ын Канвон хотноо зохиогдсон. Дараагийн зуны наадам 2026 оны 10-р сарын 31-нд Дакар хотноо нээгдэх бөгөөд 35 спортын 244 төрөлд 5000 гаруй тамирчин оролцох төлөвтэй байна. Энэ нь олимпын наадам анх удаа Африк тивд явагдах тохиолдол болж байгаа юм.


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 7 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 8 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20