НОК-ын шуурхай штаб 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна

Б.Хонгорзул
2024/08/09

Нийслэлийн хэмжээнд наймдугаар сарын 08-ны өдрийн 21:00 цагийн байдлаар Сүхбаатар дүүрэгт байшин, хашаа усанд автсан гэх 2 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж алба хаагчид шалгаж, заавар, зөвлөмж өгч, нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас үер усны аюулаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлэл:
2024 оны 08-р сарын 09-ний өдрийн 02:00 цагаас 08-р сарын 10-ны өдрийн 03:00 цаг хүртэл 2-3мм хур тунадас буюу бага зэрэг усархаг бороо орох урьдчилсан төлөвтэй байна.
Гол усны түвшингийн мэдээлэл: Туул-Улаанбаатар голын усны түвшин 216 см үерийн түвшинд, Тэрэлж-Тэрэлж голын усны түвшин 182 см хэвийн түвшинд, Сэлбэ-Санзай голын усны түвшин 261 см хэвийн түвшинд, Сэлбэ-Дамбадаржаа голын усны түвшин 96 см хэвийн түвшин, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд байгаа бөгөөд голуудын түвшин дээрх өдрүүдэд огцом нэмэгдэх хандлагатай байна.

Иймд НОК-ын Шуурхай штабаас дараах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:
1. Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/656 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 7 маршрутаар өдөр бүр НОБГ-аас 49 алба хаагч, 7 автомашин, 4 завьтай, НЦУГ-3, ГБХХТ-1 алба хаагч гол, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэд олон нийтэд хүргэн ажиллаж байна.
2. Баянзүрх, Налайх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үер усны аюулд өртөх эрсдэлтэй 331 айл өрхийн 1191 иргэнд урьдчилан сэргийлэх зөвлөмж, 42 айл өрхөд нүүн шилжих мэдэгдэх хуудас өгч, Туул гол дагуу амралт, сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 19 аж ахуйн нэгж, байгууллагуудад иргэдийг эрсдэлд оруулахгүй байлгах зорилгоор үйл ажиллагааг нөхцөл байдлыг үнэлж түр зогсоох чиглэлээр гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчийн албан шаардлага хүргүүлж, биелэлтэд нь хяналт тавин ажиллаж байна.
3. Мөн үерийн эрсдэл бүхий байршлуудад дүүргүүдийн Онцгой комиссоос хайрга, дайрга, шуудайлсан элс, ус ихээр тогтдог газруудад ус сорох насос зэргийг байршуулж, бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 7 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 8 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20