Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

О.Шүрэнцэцэг
2024/08/19

Долоо хоногийн цаг агаарын ажиглалтын мэдээний тойм

2024 оны 08 сарын 12-ны 08 цагаас 2024 оны 08 сарын 19-ний 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тойм

Хур тунадас: Хугацааны сүүл үеэр говийн аймгуудын нутаг болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо ахиу хэмжээтэй орсон байна. Үүнд 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар,төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.0-23.6 мм, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.0-23.8 мм, 14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр 0.0-30.0 мм, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар 0.0-52.0 мм, 16-нд нутгийн зүүн хагаст 0.0-67.0 мм, 17-нд нутгийн зүүн хагаст 0.0-34.0 мм, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар,төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг 0.0-29.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна. 7 хоногийн хур тунадасны нийлбэрээр хамгийн их нь Хэнтийн Дарханд 78.0 мм, Нийслэлийн Хан-Уулд 71.6 мм, Баянхонгорын Жинстэд 67.0 мм, Өмнөговийн Цогт-Овоод 65.0 мм, Хэнтийн Өмнөдэлгэрт 60.9 мм, бусад хэсгээр 0.0-59.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон байна.

 


Агаарын хамгийн их температур: Хугацааны эхэнд Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх орчмоор +15...+20 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, говийн аймгуудын зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар +21…+28 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр +32…+39 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байв. 8-р сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар өмнөх өдрөөсөө 1-12 градусаар сэрүүсэн Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +12…+17 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр +18...+23 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +29…+34 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байв. Хугацааны дунд үе буюу 8-р сарын 15-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар өмнөх өдрөөсөө 1-12 градусаар сэрүүсэн Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +12…+18 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +19…+24 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Онон, Халх голын хөндий, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байв. Хугацааны сүүлээр үе буюу 8-р сарын 16-наас нутгийн баруун хагаст 1-10 градусаар дулаарч, нутгийн зүүн хагаст 1-5 градусаар сэрүүсэж Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн төв хэсгээр +17…+24 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Халх голын хөндийгөөр +30…+36 градус, бусад нутгаар +24…+30 градус дулаан байв.


Агаарын хамгийн бага температур:  Хугацааны эхэнд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр +17…+22 градус, бусад нутгаар +10...+16 градус дулаан хоносон байна. Хугацааны дунд үе буюу 8-р сарын 15-17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -1…+5 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +6…+11 градус, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15…+21 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан хоносон байна. Хугацааны сүүл буюу 8-р сарын 19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +2…+9 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +16…+23 градус, бусад нутгаар +10...+16 градус дулаан хоносон байна.


Cалхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур секундэд 14-18 метр хүрч ширүүссэн байна.

 

Улаанбаатар хот орчмоор:

 Хур тунадас: 14-нд 0.0-6.0 мм, 15-нд 0.0-7.0 мм, 16-нд 4.0-37.0 мм, 17-нд 8.0-28.0 мм, 18-нд 0.0-5.0 мм, 19-нд 0.0-0.4мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орсон.

Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 14-нд борооны өмнө түр зуур ширүүсэж секундэд 12-14 метр хүрсэн байна. 

Агаарын температур: Хугацааны эхэн ба дунд үед шөнөдөө +14…+18 градус, 18-наас сэрүүсэж +9…+13 градус дулаан, өдөртөө хугацааны эхэнд +26…+30 градус, хугацааны дунд үе буюу 15-наас сэрүүсэж +19…+24 градус дулаан байв. 

 ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР Урьдчилан Мэдээлэх Хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 14 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 15 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 15 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 19 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 19 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 20 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20