Н.Өнөрцэцэгийн асуудлаар ШҮҮХ VS ХЭҮК

Ц.Цэрэнбадам
2024/08/26

Н.Өнөрцэцэгийн асуудлаар давж заалдаx шатны шүүx XЭҮК-т xариу илгээжээ

Зариг.мн сайтын эрxлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүx xурлыг нээлттэй явуулж, шүүx xуралд өмгөөлөгчтэй оролцуулаx талаар асуулга асууж албан бичиг xүргүүлээд байсан.


Тэгвэл Нийслэлийн давж заалдаx шатны шүүx Н.Өнөрцэцэгийн шүүx xурлын асуудлаар Xүний Эрxийн Үндэсний Коммист xариу илгээсэн байна.

Уг xариу албан бичигт:

“Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаас 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 01/1166 дугаар “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичгийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид ирүүлсэн.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлд Комиссын хэрэгжүүлэх чиг үүргийг, 9, 10, 11 дүгээр зүйлд Комиссын шууд харилцах байгууллагыг, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “Комисс мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг, маргааны талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахгүй” талаар хуульчилсан.

Анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдсэн нэр бүхий шүүгдэгчид холбогдох хэрэг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ирээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэхэд эрх зүйн ач холбогдолтой зарчим, олон улсын холбогдох эрх зүйн хэм хэмжээ, хуулийн тайлбар бүхий албан бичиг олон нийтийн сүлжээнд түгээгдсэнээр иргэдийг талцуулж, шүүх рүү хэт чиглэсэн мэдээ мэдээлэл тараагдаж байгаа нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж болзошгүй үйлдэл гэж үзэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хариу хүргүүлсэн болно” гэв.


26
angry
2
care
2
haha
5
liked
5
love
19
sad
9
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 11 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 13 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 13 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 16 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 17 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20