МАН-ын бүлэг маргааш буюу мягмар гарагийн 10 цаг хүртэл завсарлага авлаа

Ц.Цэрэнбадам
2024/08/26

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан / 2024.08.26/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаас УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа дууссан тул тус намын бүлгийн дарга Л.Мөнхбаатар УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрийг танилцууллаа.

Тэрбээр, өнгөрсөн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байсан гурван хуулийн төслийг эргэн нягталж, бүлэг байр сууриа нэгтгэхийн тулд завсарлага авсан. Нэгд, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд заасан төсвийн төлөвлөлт, хяналт, эдийн засгийн аюулгүй байдал зэрэг асуудлуудад бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэн дахин хэлэлцэхийн тулд завсарлагаа үргэлжлүүлэн авч, хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Хоёрт, Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тухайн жилийн төсвийн төслийг  жил бүрийн 10 дугаар сарын 1-нд УИХ-д өргөн барихаар өөрчилсөн. Гэвч бүлгийн гишүүд одоо хүчин төгөлдөр мөрдөж буй заалтаараа буюу 9 дүгээр сарын 1-ний дотор  өргөн мэдүүлж байхыг олонх нь дэмжиж, хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь хуулийн төслийг өргөн мэдүүлснээс хойш аудитын дүгнэлт гаргах, олон нийтээр хэлэлцүүлэх цаг хугацааг үлдээх хэрэгтэй юм.


Гуравт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийн төсөлд улсын төсөв батлах УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан байж болзошгүй гэсэн зүйл, заалтыг эргэн харах зүйтэй байна. Тухайлбал, чадавхид суурилсан хэлэлцээний аргаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад багтсан төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг санхүүжилтийн эх үүсвэр батлагдахаас өмнө эхлүүлж болно гэж заасан байна. Хэрвээ тендер шалгаруулах арга хэмжээ эхэлсэн тохиолдолд УИХ түүний өртөг, санхүүжилтийг шахагдан  батлахаас өөр аргагүй болно. Мөн хууль зүйн хувьд зарим нэр томьёог жигдлэх, тодорхой болгох шаардлага байна. Ер нь тодорхой төсөлд зориулж Тендерийн тухай хуулийг өөрчлөх бус томоохон төсөл, хөтөлбөрийг саадгүй, хуулийн хүрээнд явуулах нөхцөлийг бүрдүүлж, шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзээд хууль санаачлагчдад буцаах шийдэл гаргалаа. Энэхүү хуультай хамт өргөн мэдүүлсэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх тухай журмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн. 2023 онд Концессын тухай хууль хүчингүй болсон ч зарим заалтыг дахин ашиглаж, төсөл сонгон шалгаруулалт зарласан тохиолдолд шалгарсан этгээдтэй дагалдах гэрээ байгуулахаар заасан нь холбогдох хууль, тогтоомжуудтай нийцэхгүй байна гэж үзсэн учраас тус хуулийн төслийг буцаахаар санал нэгдлээ.


Ингээд УИХ-ын даргаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг бүлгээрээ үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлагатай учраас нэг хоногийн хугацаатай завсарлага авахыг хүсч байна гэв. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу МАН-ын бүлгийн хүсэлтийг хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр буюу мягмар гарагийн 10 цаг хүртэл завсарлага авах хугацааг сунгав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 11 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 13 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 13 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 16 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 17 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20