Хэнтий аймгийн Биндэр сум Онон багийн "Онон голын баруун салаа” гэдэг газар бага насны хүүхэд "Онон" голын усанд тоглож байгаад живсэн тухай дуудлагыг наймдгаар сарын 26-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Д /5 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна