АМЕРИК ЗАЛУУС ГОЁ БИЕЭР ӨРСӨЛДӨЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
46 минутын өмнө

Америк залуус гоё биеэрээ өрсөлдөж байна. Instagram, Facebook, TikTok, YouTube гээд нийгмийн сүлжээний сувгуудад нийтэлж буй пост, видео бичлэгүүд нь Америк залуус амьдралын хэв маягтаа илүү эрүүл сонголтыг хэвшүүлж, илүү органик, эрүүл хүнс хэрэглэж, түүгээрээ өөр хоорондоо өрсөлдөж буйг харуулж байна.

            Өнөөдрөөс таваас арван жилийн өмнө нийгмийн сүлжээнд та, бидний junk food хэмээн нэрлэдэг бургер, хачиртай талх, хотдог, шарсан төмс сэлт түлхүү үзэгддэг байсан бол харин өнөөдөр бүхэл үрийн үр тарианы бүтээгдэхүүн, тахианы мах, ногоон навчит ургамал тэргүүтнүүд нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаж, хоол хүнсний трендийг тодорхойлж байна. Өдөр тутамдаа хэрэглэж буй хоол хүнсэндээ эрүүл хүнс идэхийг уриалсан #EatClean хаштагтай постын тоо л гэхэд Instagram дээр 60 сая хэдийн давжээ.

            Товчхондоо, сахар, амт, үнэр оруулагч хиймэл орц, нөөшлөгч бодис зэргийг агуулсан, боловсруулсан, савласан хоол хүнснээс татгалзаж, харин оронд нь бүхэл хүнсийг хэрэглэхийг дэлхийн залуучууд уриалж, дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч буйг энэ чиг хандлага харуулж байна. Идэж буй хоол хүнсээрээ эрүүл өөрчлөлтийг эхлүүлж, улмаар биеийн галбир, цаашилбал, эрүүл мэнддээ хөрөнгө оруулахыг олон сая хүн эрмэлзэж эхэлсэн гэсэн үг. Гаднаас нь харахад энэ чиг хандлага эрүүл хүнс сонгохыг хүн төрөлхтөнд уриалж буй мэт боловч өргөн цар хүрээгээр авч үзвэл эрүүл, сайхан оршихуйтай нягт уялдаатай ойлголт билээ.


Эрүүл чийрэг, гоё сайхан бие галбиртай байхад тэнцвэртэй хооллолт нь дасгал хөдөлгөөн, нойрноос дутахгүй чухал. Аюулгүй, баталгаатай, шим тэжээлт хоол хүнсийг өдөр тутамдаа тэнцвэртэйгээр хэрэглэж, эрүүл, гоё бие галбиртай болох энэхүү трендийг “Грийн Групп” компани “Слава” брэндээр дэмжиж байна. Органик, генийн өөрчлөлтгүй үр тарианы бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэж, америк залуучуудын адил гоё биеэрээ мөн сошиал орчинд өрсөлдөхийг “Слава” уриалж, “Гоё биетэй залуус Славаг хэрэглэдэг” уриалгыг эхлүүлж байна.

Эрүүл чийрэг, гоё сайхан биетэй болохын тулд яагаад “Слава” брэндийг хэрэглэх ёстойг мэргэжлийн шим тэжээл судлаач, хоолзүйчийн дараах байдлаар тайлбарлаж байна.

Тахианы мах, өндөг, дүпү, шош буурцгаар хүн төрөлхтөн уургийн хэрэгцээгээ хангах боломжтой. Тахианы маханд уураг, B бүлгийн витамин, селен, холин зэрэг эрүүл мэндэд ашигтай шим тэжээл өндөр хувьтай агуулагддаг бөгөөд эдгээр нэгдэл нь хүний биеийн булчингийн өсөлт, тархины эрүүл мэндэд тустайгаар зогсохгүй мөн жингийн менежментэд эергээр нөлөөлдөг нь шинжлэх ухаанаар батлагдсан билээ. “Слава” брэндийн тахианы мах нь


  • GMO болон Антибиотикийг илрүүлэх шинжилгээгээр баталгаажсан
  • Олон улсын эрүүл ахуйн чанар стандарт хангасан үйлдвэрт боловсруулсан
  • Нэмэлт бодисгүй, байгалийн цэвэр хөрсөнд ургасан тэжээлээр өсөж бойжуулсан
  • Шинжилгээний дүгнэлтээр хорио цээр, эрүүл ахуй, чанарын шаардлага хангах лабораториор шалгагдсан гэсэн дүгнэлтээр Монгол Улсын хилээр орох зөвшөөрлийг авдаг цөөн бүтээгдэхүүнүүдийн нэгт тооцогддог. 

      

Түүнчлэн бүхэл үр, арвай, хөх тарианы гурил, гурвалжин будаа, булгур будаа, шар будаа, овьёос зэрэг хальстай үр тарианы бүтээгдэхүүн нь хүний биед нэн шаардлагатай B бүлгийн аминдэм, эрдэс бодисоор мөн баялаг байдаг. Насанд хүрсэн хүн хоногт 25-30 гр эслэгийг хоол хүнсээр дамжуулан авч байх ёстой ба хальстай үр тариа нь эслэгийн агууламж өндөртэй байдаг аж.

Эрүүл мэнд төдийгүй гоолиг биеийг бүтээхэд нэн чухал эдгээр онцгой талуудыг агуулдаг, органик бүтээгдэхүүнийг Монголд нэвтрүүлэгч “Слава” брэндийг гоё биетэй залуус сонгон хэрэглэж байна.

 


0
angry
0
care
2
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 44 минутын өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 52 минутын өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 1 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 1 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 15 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 16 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 17 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 18 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 19 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 19 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 20 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 21 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 21 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 23 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 23 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 23 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив Өчигдөр
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа Өчигдөр