Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш буюу есдүгээр сарын 1-5-нд цагдаагийн байгууллагад "Халааснаасаа эд зүйлээ алдсан" гэх 36 иргэнээс дуудлага мэдээлэл ирүүлсэн байна.
Дээрх хулгайлах гэмт хэргүүдийн дийлэнх нь нийслэл хотын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бөгөөд иргэд гудамж талбай олон нийтийн газар, сургуулийн орчин, автобусны буудал орчимд явж байхдаа халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж, хохирсон байна.
Дээрх гэмт хэргээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 4 этгээдийн үйлдсэн 11 үйлдлийг илрүүлэн холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна