Баянхошуу, Баруун, Зүүн салаа явдаг автобусны долоон чиглэлийг өөрчилжээ

О.Шүрэнцэцэг
2024/09/12

Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Хувьсгалчдын гудамжны авто замыг маргааш 22:00 цагаас энэ сарын 16-ны 06:00 цагийн хооронд хэсэгчилсэн өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотойгоор хаасан. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн долоон чиглэлд түр өөрчлөлт оруулахаар боллоо. Тодруулбал, тухайн авто замаар зорчдог нийтийн тээврийн чиглэлүүд болон том оврын автобуснууд хороолол дундуурх нарийн замаар явах боломжгүй тул Баянхошууны зам, Энхтайваны өргөн чөлөөгөөр тойрох, Эх нялхасын гудамжаар богино эргэх зэрэг зохицуулалт хийгдэнэ.

Иргэн та чиглэл харахдаа “UB smart bus” апликейшн дээр Z, -Z тэмдэглэгээтэйг сонгож харах боломжтой. Ингэхдээ,

  • Ч:20А-Z “Баянхошуу-3,4 хороолол-Өнөр хороолол-/араар/ Геологийн төв лаборатори-МҮИС”
  • Ч:20Б-Z “Баянхошуу-Геологийн төв лаборатори-3,4 хороолол- МҮИС”
  • Ч:41Z “Баруун салаа-Жанцан дэлгүүр”
  • Ч:41-Z “Халдварт-МҮИС”
  • Ч:43Z “Баянхошуу-Ард кинотеатр-Бөмбөгөр худалдааны төв”
  • Ч:54Z “Яармаг-10 хороолол-3,4 хороолол-МҮИС”
  • Ч:48Z "Зүүн салаа-Чингэлтэй дүүрэг-МУБИС"
  • Ч:48А-Z Зүүн салаа-Шинэ зам-Чингэлтэй дүүрэг-МУБИС гэсэн чиглэлүүдэд түр өөрчлөлт орно.

2
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 12 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 14 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 14 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 18 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 18 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 18 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20