Засгийн газрын өчигдрийн /2024.09.11 /хуралдаанаар олимп, паралимпт медаль хүртсэн тамирчдад 3-4 өрөө орон сууц олгох шийдвэр гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр /2024.09.12/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх спортын салбарын зарим хүнд төрийн дээд шагнал, одон медаль гардуулсны дараа Ерөнхий сайд О.Оюун-Эрдэнэ тамирчдад байрны батламж, мөнгөн шагналын хамт гардууллаа.
Паралимпын аварга У.Сүрэнжавт дөрвөн өрөө байр, олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү, паралимпын мөнгөн медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ, Ц.Баттулга, Э.Содномпилжээ нарт гурван өрөө байрны батламж, мөнгөн шагналын хамт өгөв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна