НИТХ-ын сонгуулийн 3-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт ХҮН намаас нэр дэвшигчид

Б.Хонгорзул
2024/09/15

Тус тойрогт эдийн засагч, хот төлөвлөлтийн мэргэжилтэн Ганбаатарын БАТТӨМӨР, санхүүч эдийн засагч Цагаанцоожийн ЭНХБАТ болон МУ-ын зөвлөх инженер Сумъяагийн ЭРДЭНЭБУЛГАН нарыг нэр дэвшүүлжээ. Баянзүрх дүүргийг зөв хот төлөвлөлт болон чанартай боловсролын системийн жишиг дүүрэг болгоно хэмээн зорилт тавьсан байна.

Нийслэлийн хамгийн их хүн амтай, барилгажилт, дахин төлөвлөлт гээд шийдэх асуудлууд ихтэй дүүрэг бол Баянзүрх дүүрэг юм. НИТХ-ын ээлжит сонгуулийн 3-р тойрог буюу Баянзүрх дүүргийн 4,5,12,13,14,15,16,18,22,37,40,41,42 дугаар хороод багтаж буй тойрог бөгөөд өнгөрсөн удаагийн орон нутгийн сонгуулиар сонгогчдын олонх нь ХҮН намаас нэр дэвшиж өрсөлдсөн П.Наранбаяр, Д.Гантулга нарыг НИТХ-д сонгож байсан юм.Тиймээс ч ХҮН намын төлөөллүүд нийслэлд иргэдийн дуу хоолойг хүчтэй хүргэж, “Цавчаа ногоон” гэгдэх ногоон автобусны хэрэг, газрын маргааны асуудлаар нийслэлд “шүгэл” үлээж сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд идэвхтэй ажилласан билээ.


Тэгвэл энэ удаад ХҮН намын зүгээс Боловсролын сайд П.Наранбаярын багийг Баянзүрх дүүргийн иргэдийг төртэй холбох гүүр болгохоор илгээж байгаа аж. Дашрамд сануулахад өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Боловсролын сайд П.Наранбаяр нарыг сонгоод буй бөгөөд ХҮН намын нийслэл дэх хамгийн хүчтэй тойрог билээ.



0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 27 минутын өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 1 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 1 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 5 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 6 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20