Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна

Н.Сумъяасүрэн
2024/09/16

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна.

 2024 оны 09-р сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +12…+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +18...+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +17...+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +15...+17 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 91 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийг газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 3 цагийн өмнө
“Шалгуур үзүүлэлт, түүнийг хэмжих аргачлал боловсруулах нь” сэдэвт сургалт зохиох байгууллаа 5 цагийн өмнө
Бүсийн зөвлөл байгуулж, 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөө боловсруулахыг үүрэг болголоо 6 цагийн өмнө
СU сүлжээ дэлгүүрт танхайрсан этгээдийг шалгаж байна 6 цагийн өмнө
Жүдо бөхийн холбоо: Хуулийн байгууллагаар асуудал эцэслэгдсэний дараа хариуцлага тооцно 7 цагийн өмнө
2030 оноос хүмүүсийн 80% нь өдөр бүр ухаалаг роботтой харилцана 8 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 9 цагийн өмнө
Зудын эрсдэлийн үнэлгээгээр долооон аймгийн 18 сум цагаан зудын байдалтай байна 9 цагийн өмнө
ШҮҮХ: 16, 32 настай эмэгтэйчүүдийг хөнөөсөн хэрэгт зохих ажиллагаа хийгдээгүй гэж үзлээ 10 цагийн өмнө
​ Япон Улсад амьдарч буй Монгол иргэдийн анхааралд 10 цагийн өмнө
М.Анхцэцэг 2025 оны УАШТ-д түрүүллээ 10 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өнөөдөр нийт нутгаар жавартай хүйтэн байна 10 цагийн өмнө
Хөгжлийн банканд хураагдсан хөрөнгийн албадан дуудлага худалдаа маргааш болно Өчигдөр
Иргэд: Үндсэн хууль зөвхөн ард түмэнд үйлчлэх ёстой Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ Өчигдөр
Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж авах боломжтой боллоо Өчигдөр
Э.Цэндбаатар: Би дэлхийн аварга болохыг зорьж байгаа Өчигдөр
Утааны сонсголын урьтал болгож гурван сэдвээр дэд хэлэлцүүлэг хийнэ Өчигдөр
Орон нутгийн сурагчид ирэх даваа гаргаас хичээллэж эхэлнэ Өчигдөр
Явган зам халтиргаатай байвал 11-310005 утсаар мэдээлэл өгнө үү Өчигдөр