“Алтанширээт” Үйлдвэрлэл технологийн паркийн үйл ажиллагаатай танилцлаа

Ц.Цэрэнбадам
2024/09/16

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан, Сайдын зөвлөх Ш.Адьшаа, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ГТБХЗХ-ийн дарга Ч.Хишигдалай, ДБХ-ийн дарга Х.Шүрэнцэцэг тэргүүтэй баг тус паркийн үйл ажиллагаа, стратеги, бодлого төлөвлөлттэй танилцав.

“Алтанширээт” Үйлдвэрлэл технологийн парк нь Дорноговь аймагт үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж, экспортын салбарын хөгжлийг хурдасгах, дотооддоо уул уурхайн бүтээгдэхүүнийг дахин боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах зорилготойг онцлов.

Тус үйлдвэр технологийн паркийн төслийн хүрээнд Нүүрс угаан баяжуулах үйлдвэр, Төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр, Коксын үйлдвэр, Хорголжийн үйлдвэр, Ширэмний үйлдвэрийн цогц бүтээн байгуулалтыг төлөвлөж байгаа юм.

• 2019-2022 онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь Алтанширээт үйлдвэр технологийн паркт Төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэрийг барьж байгуулсан,

• 2022 оноос Алтанширээт үйлдвэр технологийн паркт Нүүрсний баяжуулах үйлдвэр, Коксын үйлдвэрийг барих ажлыг эхлүүлээд байгаатай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцав.

Энэхүү төслийн зорилго нь хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшнийг ахиулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтойг салбарын сайдад төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс илэрхийлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 12 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 12 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 14 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 16 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 16 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20