Томуугийн вакциныг ӨЭМТ-д 08:30-17:30 цагийн хооронд хийж байна

Ц.Цэрэнбадам
2024/09/16

Сэрүү орохтой зэрэгцэн томуу, томуу төст өвчний идэвхжилийн үе эхэлдэг. Томуугийн улирал ч гэж хэлдэг. Энэ нь эрүүл мэнддээ онцгой анхаарч, өөрийгөө болон хайртай хүмүүсээ халдварт өвчнөөс хамгаалж, урьдчилан сэргийлэхийг сануулж буй.

Ямар ч өвчний эсрэг хамгийн сайн эмчилгээ бол урьдчилан сэргийлэх юм. Мөн халдварт өвчний эсрэг вакцин хийлгэх нь энгийн бөгөөд хамгийн үр дүнтэй арга гэдгийг ДЭМБ-аас зөвлөдөг.

Манай улс өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд иргэдийг томуугийн дархлаажуулалтад хамруулж эхлээд буй. Одоогоор 45 мянга гаруй иргэнийг дархлаажуулсан байна.

НЭМГ-ын дарга, анагаах ухааны доктор, профессор П.Эрхэмбулган "Зургаан сартайгаас таван нас хүртэлх хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл, хүндрэл давамгайлдаг учраас ихэвчлэн эдгээр зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулж байна.

Нийслэлд нийт 180,181 хүн тун вакцин хийхээр төлөвлөсөн. Үүнээс 30 орчим хувийг нь дархлаажууллаа. Өрхийн эрүүл мэндийн төвүүд болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд вакцин хийж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд дархлаажуулалтын байнгын цэг ажиллаж, иргэдэд товлолт болон томуугийн вакцинд хамруулж буй. Мөн гурван хүний бүрэлдэхүүнтэй явуулын баг харьяа цэцэрлэгүүдэд очиж ажиллаж байна.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 08:30-17:30 цагийн хооронд иргэдийг дархлаажуулна. ХӨСҮТ болон хувийн эмнэлгүүдэд сайн дурын буюу төлбөртэй дархлаажуулалтыг хийж байна.

Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан иргэдэд заавал нэг сарын зайтайгаар томуугийн эсрэг вакцин хийнэ. Үүнтэй холбоотойгоор зорилтот бүлгийн томуугийн дархлаажуулалт хүлээгдэлтэй байна.

Бид томуугийн улирал эхлэхээс өмнө энэ сардаа багтааж, дархлаажуулалтыг хийж дуусгах төлөвлөгөөтэй" гэж мэдээллээ.

Манай улсад томуугийн "GC Flu" 2024-2025 гэх Солонгосын 4 цент вакцин хийж буй. Өөрөөр хэлбэл улсын болон хувийн эмнэлгүүд бүгд ижил вакцинаар үйлчилж байгаа юм.

Дөрвөн цент гэдэг нь А хүрээний (H1N1), (H3N2) зэрэг 4 төрлийн вирусээс урьдчилан сэргийлэх томуугийн вакцин юм.

Томуу, томуу төст өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

  • Унтаж амрах
  • Гараа сайтар савандаж угаах
  • Дулаан хувцаслах
  • Томуугийн вакцинд хамрагдах
  • Амны хаалт хэрэглэх
  • Өрөө, тасалгааг тогтмол агааржуулах
  • Шингэн хангалттай уух
  • Өвчилсөн тохиолдолд эмчид яаралтай хандах

Томуугийн вакцин хийлгэснээр:

  • Хүүхдүүдийн томуу тусах, эмнэлэгт хэвтэх эрсдлийг бууруулдаг.
  • Вакцин хийлгэсний дараа ч томуугаар өвдөх магадлалтай. Гэвч өвчний хүндрэх эрсдлийг бууруулна.
  • Өндөр эрсдэлтэй 5-аас доош насны хүүхэд болон архаг өвчтэй бүх насны хүмүүсийг томуугийн ноцтой хүндрэлээс хамгаална.
  • Вакцин хийлгэснээр бусад хүмүүст халдвар тараах, ялангуяа томуугийн эсрэг вакцин хийлгэхэд дэндүү бага буюу 6 сараас доош насны нярай хүүхдүүдийг томуугаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг.

Томуугийн вакцинд хэн хамрагдах вэ?

Ахмад настан, хүүхэд, жирэмсэн эхчүүд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд томуугийн вакцинд үнэгүй хамрагдана.

Товлолт дархлаажуулалт гэж юу вэ?

"3.1.11 Үндэсний товлол" гэж улс орны хэмжээнд заавал хийх дархлаажуулалтад хамрагдах хүүхдийн нас, цаг хугацааны товыг хэлнэ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 12 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 12 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 14 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 16 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 16 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20