"Ус нэвчиж байгаа барилгууд 5-10 жилийн дараа хазайх, нурах аюултай гэж сэрэмжлүүлжээ

Ц.Цэрэнбадам
2024/09/16

Эрхүүгийн их сургуулийн профессор Петров Александр Владимирович гэдэг хүнийг урьж, Улаанбаатар хотын хөрсний усны түвшнийг хэрхэн бууруулах талаар зөвлөгөө авчээ.

Энэ тухай Хотын дарга Х.Нямбаатар "Улаанбаатар хотын хөрсний усны түвшин сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Цаашид хөрсний ус зайлуулах иж бүрэн систем бүрдүүлэхгүй бол эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Ялангуяа хотын дундуур урсдаг голуудын ойр орчимд байрлах хотхон хорооллуудын суурийн давхар ихээр муудаж байна. Бид энэ чиглэлд гадаадын мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллаж байна. Голланд, Япон, Хятадын мэргэжилтнүүд ирж зөвлөж байгаа. 

Улаанбаатар хотыг хөрсний болон гадаргын ус зайлуулах шинэ системтэй болгохгүй бол подвал руу нь ус нэвчиж байгаа барилгууд 5-10 жилийн дараа хазайж, нурах, хүний өмч хөрөнгө үнэгүйднэ гэдэг сэрэмжлүүлгийг Эрхүүгийн профессор өгч байна.

Сэлбэ, Дунд голыг эхээс нь буюу зуслангийн бүсээс эхэлж усны түвшнийг буулгахын тулд Туул голтой нийлж байгаа хэсэг хүртэл цэвэрлэх хэрэгтэй. 

Энэ жил Сэлбэ, Дунд голд үерлээгүй, Туул гол эргээсээ давж Бага тэнгэрийн ам, Скай ресорт, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд сэтэрсэн" гэв.

Профессор Петров Александр Владимирович "Би 1974 оноос эхлэн Монголын барилгын салбарын оюутнуудыг сургаж, барилга байгууламжийг ус нэвтрэхээс хамгаалах чиглэлээр 10 гаруй жил ажиллаж байна. Улаанбаатар хот өргөжин тэлснээр сүүлийн 50 жилд голын голдирлыг шахаж эхэлсэн. Үүнээс үүдэн Улаанбаатарын усны түвшин эрс нэмэгдэж байна.

Олон жил хуримтлагдсан лаг шаврыг цэвэрлэж байж голын усны түвшин хэвэндээ хүрнэ. Дунд голын эргээс 50-100 метрийн зайг харвал голын эрэгтэй тулгаж олон барилга барьсан байна. Эдгээр барилгад газар доорх авто зогсоол хийхдээ голын усны түвшнээс 4-5 метрийн доогуур хийсэн байна. Үүний улмаас газар доорх авто зогсоолууд усаар дүүрч, ашиглах боломжгүй болгож байгаа юм. Хэдийгээр усыг шавхаж гаргаж байгаа ч энэ байдал 3-5 жил үргэлжилбэл барилгын суурь доош сууж эхэлнэ. Барилгын нэгдүгээр давхарт чийгшил өндөр болж мөөгөнцөртөн амьдарч байгаа хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Надад урилга өгвөл ажлаас татгалзахгүй" гэж ярилаа.


10
angry
1
care
7
haha
47
liked
3
love
5
sad
7
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 12 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 12 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 14 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 16 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 16 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20