Н.Өнөрцэцэгийг буруутгаж буй зүйлчлэлээр сэтгүүл зүйд "гав" зүүв

Б.Хонгорзул
2024/09/17

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны долдугаар сарын 19-нд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүж ял оноов.

Тус шүүхээс мэдээлснээр “…Нэр бүхий дөрвөн иргэн, нэг хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”, “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан”, “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогоо зориуд худал тодорхойлсон, нуусан”, “Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан”, “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт дөрвөн жил есөн сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Улмаар шүүхээс “…Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэг нь төрийн нууц болон хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой тул хуульд зааснаар шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулсан болно” гэсэн тайлбарыг зүүжээ.

Н.Өнөрцэцэгийг буруутгаж буй “…Нэр бүхий дөрвөн иргэн, нэг хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”, “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан” гэсэн хоёр үйлдэл, зүйлчлэл дээр хэвлэл мэдээллийн салбарынхан, цаашлаад олон нийт, төр ч анхаарах учиртай.

Ер нь сэтгүүлч гэж хэн бэ. Ийм асуулт зүй ёсоор тавигдана.

Н.Өнөрцэцэгийг буруутгасан мөрдөх байгууллага, түүнд хяналт тавьж ажилласан прокурорууд, ял шийтгэсэн шүүх “…Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан”, “…Мэдээллийг олон нийтэд тараасан” гэдгийг чухам юу гэж ойлгодог вэ. Хариулт нь, энэ бол сэтгүүлчийн хийдэг ажил юм.

Чухамдаа сэтгүүлч, сурвалжлагч, тэр дундаа эрэн сурвалжлагч бол олон нийтийн мэдэх боломжгүй мэдээллийг олж мэдээлэх, хүргэх үүрэгтэй ажилладаг. Тэр хэрээр тухайн сэтгүүлчийн чансаа харагддаг

Ялангуяа “…Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэдгийн тухайд төрийн нууцаар халхавчлаад тэрбум тэрбум, их наядаар нь хүртэл хулгай хийчихсэн баримтууд захаар нэг хөглөрч байгаа ийм үед тэр мэдээллийг олж авсан сэтгүүлчийг “…Мэргэжлийн үүргээ маш сайн гүйцэтгэсэн” гэж дүгнэхээс өөр аргагүй.

Дээрээс нь төрийн нууцыг харж хямгаддаг субьект нь сэтгүүлч сурвалжлагч нар биш юм. Харин түүнийг хамгаалах үүрэг нь хуулиар өөр субьектүүдэд оногдсон.

Тэр утгаараа, Монголын шүүх сэтгүүлчийг ингэж “…Төрийн нууцыг хадгалсан”, “…Мэдээлэл тараасан” гэж буруутган яллаж байгаа нь хэвлэлийн эрх чөлөөнд шууд халдсан хэрэг бөгөөд Эрүүгийн хууль дахь эдгээр зүйлчлэлийн буруутныг олж тогтоож чадаагүй гэсэн үг.

Тиймээс энэ нь зөвхөн Н.Өнөрцэцэгийг дарж авах, амыг нь хаах гэсэн, түүнд зориулсан үйлдэл болж таараад байна. Тэр хэний замд хөндөлсөж, хэний эрх ашгийг хөндсөн бэ.

Баталгаатай хэлэхэд, “…Энэ бүхэн хэлмэгдүүлэлт байсан” гэдэг нь хожмоо, тун удахгүй ч ил болж мэднэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


0
angry
0
care
0
haha
5
liked
0
love
8
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 23 минутын өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 1 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 1 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 5 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 6 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20