Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү: Найрамдал зуслангийн авто замд 1978 оноос хойш засвар хийгээгүй. Зам засварын ажлыг эхлүүлж, хажуугаар нь түр зам гаргасан байна. Өнөөдөр замын гүйцэтгэгч компанитай зарим хийцлэлийн талаар тохиролцлоо. “Найрамдал” зуслангийн замын ажилд өмнө нь гурав удаа тендер зарласан ч амжилтгүй болсон юм. Өнгөрсөн долоо хоногийн 5 дахь өдөр гүйцэтгэгч шалгарч, гэрээ байгуулаад замын ажил ийнхүү эхлэж байна. Зорчих хэсгийг 10-р сарын 15-нд нээхээр ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна