НОСК-ийн М.Говьсайханы тухай сонирхолтой баримтууд

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Маньбазарын Говьсайхан гэж хэн болох түүний талаарх баримтуудыг танд хүргэхээр бэлтгэлээ.

 

  • Маньбазарын ГОВЬСАЙХАН эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг.
  • 1979 онд Дорноговь аймагт Барилгын цэргийн талбайн инженерийн гэр бүлд төрсөн. Аав, ээжийгээ говь нутагт томилолтоор ажиллаж, амьдарч байх үед нь төрсөн учир түүнд Говьсайхан гэдэг ховор нэрийг өгчээ. Говьсайхан гэдэг нэртэй хүн Монгол Улсад 11 байдаг.
  • Аав Мандширын Маньбазар Армийн бэлтгэл дэд хурандаа. Ээж Дашдоржийн Нансалмаа нь хөгжимчин, урлагийн авьяастай нэгэн байжээ.
  • Тэрбээр багаасаа спорт болон математикийн хичээлд сонирхолтой нэгэн. 10 жилээсээ волейболын спортоор хичээллэж, Өсвөрийн Улсын аварга, Залуучуудын улсын аваргаас медаль хүртэж байсан удаатай.
  • Эрдэнэт хотын Химийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг төгсөж, ШУТИС-ийн Хүнс Био Технологийн сургуульд бакалаврын зэрэг эзэмшсэн. Улмаар Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “Хүнс тех” корпорацид Эрдэм шинжилгээний ажилтнаар орж, ажлын гараагаа эхлүүлжээ.
  • ШУТИС-д Хүнсний чанар аюулгүй байдал мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан ба энэ чиглэлээрээ Англи улсын Лондон хотын Соутбанк их сургуульд мөн магистрын зэрэг хамгаалсан байна.
  • Тэрбээр суралцаж байх хугацаандаа ШУТИС-ийн “Шилдэг судлаач” оюутнаар шалгарч, БНСУ-ын Синчон сангийн шагналыг хүртжээ.
  • 2006-2007 онд Швейцарын хөгжлийн агентлагын “Ингэний сүү” төслийн менежерээр ажиллаж байх үеэрээ ‘’Great Gobi’’ номыг хэвлүүлсэн байна.
  • Гадаадад магистрын зэргээ хамгаалж ирээд Ганьт ХХК-д дэд захиралаар ажилласан ба дараа нь Их засаг Их сургуульд Эрх зүйчээр бакалавр, Монголын Рояал академийг Төрийн удирдлага мэргэжлээр магистрын зэрэг хамгаалжээ. Ингээд тэрбээр хос бакалавр, хос магистрын зэрэгтэй болов.
  • 2011-2018 онд Хүрэл Ордон ХХК-д Ерөнхий захирал
  • 2017-2018 онд Монголын Хүнсчдын холбооны гүйцэтгэх захирал
  • 2017-2019 он Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн зөвлөлийн гишүүн
  • 2016-2020 онд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч
  • 2019-2021 УИХ-ын гишүүны зөвлөх
  • 2020 оноос Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол, замын түгжрэлийг шийдэх төсөл хөтөлбөрүүдийг санаачилсан байна. Түүнчлэн Нийслэл анх удаа гадаад зах зээл дээр бонд гаргахаар болов.
  • 2021-2024 Нийслэлийн орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа
  • Нийслэлд анх удаа дотоод бонд гаргаж 2000 орчим иргэнийг орон сууцанд оруулжээ.
  • Улаанбаатар хотын дэд төвүүдийг хөгжүүлэхээр ‘’Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулах’’ тухай хуулийг батлуулсан байна.
  • Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд 12 мянган айлын орон сууцны төслийг эхлүүлжээ.
  • Улаанбаатар хотод түрээсийн орон сууцны олон талт хэлбэрийг амжилттай хэрэгжүүлэв.
  • Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг буулгаж, дахин төлөвлөн иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангажээ.
  • Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүсийг тэлэх ажлын хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлтэй хамтран томоохон төслүүдийг эхлүүлэв.

6.     Эрчим хүчний хэмнэлттэй төслүүдийг дэмжиж Улаанбаатар хотод анх удаа дулааны төлбөр төлөхгүйгээр амьдарч болох загвар орон сууцыг ашиглалтад оруулсан.

8.     Улаанбаатар хотод орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж 800 айлын орон сууцыг барьж эхэлжээ.

 

 


1
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 12 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 13 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 13 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 17 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 18 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20