“Хадгаламжтай аялал”-тай хамт Ойрхи Дорнодын уудам нутгаар аялах уу?

О.Шүрэнцэцэг
2024/10/02

Голомт банк иргэд, харилцагчдынхаа ирээдүйдээ хөрөнгө оруулж, санхүүгийн дархлаатай болоход нь дэмжих “Хадгаламжтай аялал” сугалаат аяныг 2024.05.15-2024.08.31-ний хооронд амжилттай хэрэгжүүлж дууссан. Бид “Хадгаламжтай аялал” аянаар дамжуулан харилцагч таны хуримтлуулах зуршлыг үргэлжлүүлэн дэмжихээр Ойрхи Дорнодыг зорих ээлжит аялалдаа гарахад бэлэн боллоо.

Энэ удаа харилцагч та 2024.10.01-2024.12.31-ний хооронд хуримтлалдаа хөрөнгө оруулаад Ойрхи Дорнод тэр дундаа Катар, Оман болон Арабын Нэгдсэн Эмират Улсаар хил дамнан аялах CRUISE аяллын хос эрхийг хожих боломжтой.

Аяны хүрээнд иргэдийн, төгрөгийн, хугацаатай хадгаламж шинээр нээсэн, хугацаа сунгасан, орлого нэмсэн харилцагч бүрд дараах нөхцөлийн дагуу сугалааны эрх олгох юм.

6 сар ба түүнээс дээш хугацаатай хадгаламж:

  • Шинээр нээсэн
  • Орлого нэмсэн
  • Хугацаа сунгасан 100,000₮ тутамд 1ш сугалаа;

12 сар ба түүнээс дээш хугацаатай хадгаламж:

  • Шинээр нээсэн
  • Орлого нэмсэн
  • Хугацаа сунгасан 50,000₮ тутамд 1ш сугалаа тус тус олгоно.

Харин нийт сугалаатай харилцагчдаас аяны төгсгөлд хамгийн азтай 10 хүнийг тодруулан 3 улсын, 4 хотоор усан онгоцтой CRUISE аялал хийх хос эрхээр бэлэг барих болно. Ингэхдээ Улаанбаатар хотоос 5 азтан, орон нутгаас үлдсэн 5 азтаныг тодруулахаар төлөвлөөд байна.

Харин та Голомт банкнаас гаргадаг бүх төрлийн хугацаатай хадгаламжийн дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу.

Бяцхан санамж:

  • Зөвхөн 6 сар ба түүнээс дээш хугацаатай, иргэдийн, төгрөгийн хадгаламжид хамаарна.
  • Аяны туршид 6 ба сараас дээш хугацаатай хадгаламжийн харилцагчид дээд тал нь 1 000ш сугалаа, 12 ба түүнээс дээш хугацаатай хадгаламжийн харилцагчид дээд тал нь 2 000ш сугалаа олгох боломжтой.
  • Хугацаатай хадгаламж хаагдсан тохиолдолд тус хадгаламжид олгосон сугалаа идэвхгүй болно.
  • Сугалаа үүсэх нөхцөл хангагдсан тохиолдолд сугалааны дугаар 2 өдрийн дараа үүснэ.
  • Харилцах, хугацаагүй хадгаламж, гадаад валютын хадгаламж, байгууллагын хадгаламж, тусгай хадгаламж болон хөрөнгө оруулалтын хадгаламж энэхүү аянд хамаарахгүй.

Харилцагч та “Хадгаламжтай аялал” сугалаат аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл, сонирхсон зүйлээ Голомт банкны Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон аваарай.  

Таныг Ойрхи Дорнодыг зорих “Хадгаламжтай аялал”-д урьж байна.

CRUISE аяллын тухай: CRUISE аялал нь 4-5 одтой зочид буудал, ресторан, энтертайнмент, үзвэр үйлчилгээ, тоглоом, спорт, спа зэрэг хамгийн дээд зэрэглэлийн үйлчилгээг нэг дор цогцлоосон аварга том хөлөг онгоцны аялал юм. Хөлөг онгоцны аялал нь хамгийн аюулгүй, найдвартай аяллаар нэрлэгддэг бөгөөд хэд хэдэн улсын далайн боомт дээр зогсож, 1-2 өдөр аялагчдаа хотоор аялуулж, нэг чиглэлээр хэд хэдэн улс, хотыг үзэх боломжийг олгодгоороо онцлогтой. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 11 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 13 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 13 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 17 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 17 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 17 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20