Сайхан мэдээ: О.Хулан Монголын анхны эмэгтэй легионер боллоо

Н.Сумъяасүрэн
2024/10/10

Монгол улсын шигшээ баг болон Улаанбаатар Амазонс багийн тоглогч Онолбаатарын Хулан БНХАУ-ын WCBA-ийн "WUHAN CRANES" багт тоглохоор болж гэрээгээ байгуулжээ.

Түүний хувьд өнгөрөгч 6 сард БНХАУ-ын Ухань хотноо болсон FIBA 3x3 Wuhan Women Series-т оролцон тоглож тус клубын багийг хожсоноор уг багийн анхааралд өртсөн юм. Улмаар түүнийг багтаа элсүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж бэлтгэлийн бааздаа 9 сард урьж хамтарсан бэлтгэл, тоглолт хийж шалгасан юм.

Ийнхүү О. Хулан маань тус багт сонгогдож Монгол улсын эмэгтэй тамирчдын анхны гадаад улсад тоглож буй мэргэжлийн тоглогч болж байна.

Тэр дундаа Азийн топ лиг WCBA-ийн багаас санал авч тоглох болсон энэхүү мэдээ нь үнэхээрийн бахархалтай сайхан мэдээ болж байна. Олон хүүхэд багачууд, тэр дундаа охидууддаа олон улсад Монгол хүн хүчтэй өрсөлдөгч гэдгийг батлан харуулж буй О. Хуландаа шинэ улиралд нь өндөр амжилт хүсье!


3
angry
14
care
2
haha
71
liked
59
love
2
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Богд ууланд алхахгүй байхыг анхаарууллаа 3 цагийн өмнө
Замын хөдөлгөөний удирдлагын төв улсын дугаар олгож эхэллээ 3 цагийн өмнө
Сэтгүүлч Э.Ганхуягийн амь насыг хохироосон согтуу жолоочид 4 жилийн хорих ял оноожээ 4 цагийн өмнө
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг баталсантай холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ 4 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд төв, зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна 4 цагийн өмнө
​ Энэтхэг Улсын Дарамсала хотоос сүсэгтэн олон та бүхэнд ном айлдана 21 цагийн өмнө
Шатахууны импорт хэвийн явагдаж байгаа тул дизель түлш тасрахгүй 23 цагийн өмнө
“Америкийн дуу хоолой” радио Н.Өнөрцэцэгийн шүүхийн талаар мэдээлэв Өчигдөр
Н.Өнөрцэцэгийг өмгөөлөгчгүй шүүсэн анхан шатны шүүхийн шүүгч нарт холбогдох сахилгын хэргийн хурал удахгүй болно Өчигдөр
​Э.Бат-Үүл: Н.Өнөрцэцэгийг шоолон мэдэмхийрч байгаа хүмүүс өөрт нь ийм явдал тохиолдвол арчаагаа алдана Өчигдөр
Л.Энх-Амгалан: Тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг цахимаар авах боломж бүрдүүлнэ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 6100 тонн давс нөөцөлжээ Өчигдөр
Ч.Лодойсамбуу​: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал бол хаан засаглалын шүүх хурал боллоо Өчигдөр
Р.Булгамаа: Хэзээ нэгэн цагт энэ асуудал нууцаас гарч Н.Өнөрцэцэг үнэнийг хэлэх өдөр ирнэ Өчигдөр
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томиллоо Өчигдөр
Засгийн газрын ордон руу явдаг автобусны чиглэлийг зогсооно Өчигдөр
Өнөөдрөөс импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй Өчигдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа 2024/11/06
“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь шүүхийн процесс нээлттэй бус байгаад санаа зовниж байна 2024/11/06