Хавдрын тусламж, үйлчилгээний хүлээгдэл 24 хоногоор урагшиллаа

Ц.Цэрэнбадам
2024/10/14

Манай улсад хорт хавдрын өвчлөл сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж, тэр хэрээр нас баралт өссөөр байна. 2023 онд гэхэд л нийт бүртгэгдсэн хорт хавдрын 34.6 хувь нь эрт үе шатандаа, 65.4 хувь нь хожуу шатандаа оношлогджээ. Иймд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хавдрын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүлээгдэл, чирэгдлийг бууруулахад онцгойлон анхаарал хандуулж, бодлогын шийдвэрүүд гаргасан нь үр дүнгээ өгч эхлээд байна.

 Тодруулбал, Сайд Т.Мөнхсайхан Хавдар судлалын үндэсний төв, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллан, хавдрын тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцаж,  эмнэлгийн мэргэжилтнүүдтэй санал, солилцох үедээ хавдрын тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хугацаатай үүрэг даалгавар өгсөн.

Үүний үр дүнд төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын хавдрын тусламж, үйлчилгээ чанар, хүртээмжид дараах эерэг үзүүлэлтүүд гарч эхлээд байна. Тодруулбал,

Хавдар судлалын үндэсний төв:


 
- Өнгөрсөн 2 сарын хугацаанд тусламж, үйлчилгээний хүлээгдлийг бууруулах чиглэлээр эрчимтэй ажиллаж, амбулаторийн эмчийн үзлэгийн хүлээгдлийг 35 хоног байсныг 11, оношилгооны кабинетийн хүлээгдлийг 42 хоног байсныг 16, эмнэлэгт хэвтэх хүлээгдлийг  17 хоног байсныг 8 хоног болгон тус тус бууруулж чаджээ.
 
 Хүснэгт 1. Тусламж, үйлчилгээний хүлээгдлийн хүрсэн үр дүн (дундаж ажлын хоног)

Улсын хоёрдугаар төв эмнэлэг:

- Хавдрын тусламж, үйлчилгээ хяналт, сэргийлэлтийн төв байгуулагдаж, элэг, цөс, ходоод, хөх зэрэг ерөнхий мэс заслын хавдрын үзлэг, нээлттэй болон дурангийн мэс заслыг хийж байна. Ингэснээр хавдрын тусламж үйлчилгээний ачаалал хүлээгдлийг багасгаснаар амбулатори, хэвтэн эмчлүүлэх, оношилгоо, эмчилгээний  тусламж, үйлчилгээний төвлөрлийг бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм.

Орон нутагт:



- Хавдрын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах шийдвэрийн хүрээнд “Үндэсний баг” байгуулах шийдвэр гаргаж, өнгөрсөн 9 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн орон нутагт ажиллаж эхлээд байна. Тус “Үндэсний баг” Хэнтий, Өмнөговь, Өвөрхангай аймгуудад ажиллахдаа орон нутгийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран хавдрын үзлэг, оношилгоо, мэс заслын эмчилгээг хийн ажлын байран дээр сургах, чадавхжуулах арга хэмжээг зохион байгуулжээ. Үүний үр дүнд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хавдрын оношилгоо, эмчилгээний нэр төрөл өргөжиж, хавдраар оношлогдсон иргэдийн 70-80 хувь нь оршин суугаа газартаа эмчилгээндээ хамрагдах боломж бүрдэж байна.

Цаашид хавдрын мэс засал, хими, бай, туяа эмчилгээг олон улсын түвшинд хүргэх, гадагшаа эмчилгээнд явах урсгалыг бууруулах, санхүүгийн хүндрэлгүй эх орондоо чанартай тусламж, үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн дунд болон урт хугацааны бодлогын хөтөлбөр гарган, хэрэгжилтэд онцгой анхаарах зорилготой ажиллаж байна.
 


0
angry
0
care
0
haha
0
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 12 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 12 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 14 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 15 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 16 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20