НИТХ-ын ээлжит сонгууль өнгөрсөн Баасан гаригт болж, нийслэлд үнэмлэхүй ялалтыг МАН-аас нэр дэвшигчид үзүүлсэн. Тодруулбал, НИТХ 45 төлөөлөгчтэй байхаас энэ удаагийн Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгуульд МАН 40 суудал аваад байна. Тиймээс 13:00 цагт хуралдах НИТХ-ын анхдугаар чуулганы өмнө Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж Нийслэлийн засаг даргаар Х.Нямбаатарыг улираан томилох болон НИТХ-ын дарга болон бусад томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна