Х.Нямбаатар: 2024-2028 онд хэрэгжүүлэх засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулна

Ц.Цэрэнбадам
2024/10/14

НИТХ-ын тэргүүлэгчид анхдугаар чуулганаа хийлээ. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатараас сэтгүүлчид тодруулга ярилцлага авлаа. 

Х.Нямбаатар: Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн сонгох сонгууль амжилттай явагдаж дууслаа. Энэ удаагийн сонгуульд Нийслэлийн МАН-аас “Хотын сэргэлт”, “Хорин минутын хот” хөгжлийн хөтөлбөр мөрийн хөтөлбөрөө танилцуулж иргэд сонгогчидтой уулзалт зохион байгуулж сонгуулийн дүнгээр манай намаас дэвшүүлсэн 45 төлөөлөгчийн 40 нь энэ удаагийн сонгуульд амжилттай оролцож хамгийн олон санал авсан. Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсанаас хойш ес дэх удаагийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын анхдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын дүнг танилцуулж гишүүдийг сонгосонд тооцсон тогтоолын төслийг баталлаа.

Өнөөдрөөс эхлээд бид бүхэн нийслэлийнхээ төлөө санаа зовниж байгаа бүх хүний итгэлийг олж авахын төлөө мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ.  Нийслэл Улаанбаатар хот маань 1992 оноос хойш өөрийнхөө суурьшлыг зургаа дахин, хүн ам нь гурав дахин тэлсэн байна. Нийслэлд хотод агаарын бохирдол, авто замын түгжрэл гэсэн хамгийн том хоёр асуудал байгаа. Энэ асуудлыг шийдэх хөгжлийн бодлого, төлөвлөгөөг удахгүй 2024-2028 онд хэрэгжүүлэх засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болгон албан ёсоор танилцуулна. 

Хурлуудаа энэ 7 хоногтоо багтаж хуралдуулаад өвөлжилтийн бэлтгэл ажилдаа орно" гэв. 


61
angry
0
care
43
haha
10
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 10 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 11 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 11 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 15 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 15 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 16 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20