Зөвлөмж: Гар утсаа хаясан эсвэл хулгайд алдсан тохиолдолд хувийн мэдээллээ ингэж хамгаалаарай

Ц.Цэрэнбадам
2024/10/16

Гар утсаа гээх юм уу, хулгайд алдах нь хувийн мэдээллээ гадагш алдах эрсдэлийг хамгийн түрүүнд үүсгэдэг. Нэг л өдөр огт танихгүй этгээд таны гар утсыг барьж байна гээд бод доо. Таны зургуудыг үзэж, мессежийг уншиж, бүр таны өмнөөс бичиж, таны хувийн мэдээлэл рүү халдах эрсдэлтэй.  Хэдхэн жилийн өмнө бусадтай утсаар ярьж, мессеж бичихээс өөр “ид шидгүй” байсан гар утас өнөөдөр бидний бүхий л мэдээллийг агуулдаг ухаантай бөгөөд “үнэн туслах” болон хувирчээ.

Учир нь, гар утас зөвхөн харилцаа холбооны хэрэгсэл бус, таны санхүүгийн болон хувийн бүхий л мэдээллийг нэг дор багтаасан хамгийн чухал зүйл болж хувирсан. Хамгийн наад зах нь таны гар утсанд  и-мэйл хаяг, фэйсбүүк хаяг тань нээлттэй байгаа төдийгүй энэ нь банкны аппликэйшн руу тань хялбархан нэвтрэх боломжийг олгодог. Хэрэв та гар утсаа алдвал, эсвэл хаяж гээвэл хувийн бүх мэдээлэл, дансан дахь мөнгөө хүртэл залилагч этгээдэд найр тавин өгч байгаатай адил юм. Бид өдөр тутамдаа гар утсаа хаяж, гээгдүүлэх эрсдэл дунд амьдарч байна. Иймд гар утасныхаа аюулгүй байдлыг ямагт нэн тэргүүнд тавьж, цаашлаад хувийн мэдээллээ алдахаас сэргийлж, дараах алхмыг гар утасныхаа тохиргоонд хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

  1. Гар утсандаа заавал код хий.

Сүүлийн үед нүүр таних аргыг ашиглах нь элбэг болсон. Гэхдээ энэ бүрэн эрсдэлгүй арга биш. Тиймээс давхар тохиргоотой, нууцлалын код заавал хийхийг зөвлөж байна. Тухайн кодыг зөвхөн та л мэдэх боломжтой юм. Дахин сануулахад хурууны хээ, царай таних зэрэг биометрик ашигладаг байсан ч нууц үгээ заавал оруулдаг байгаарай.

  1. Сим картын нууц үгээ солихоо бүү март

Зөвхөн гар утсандаа нэвтрэх нууц үг хийхээс гадна сим картын нууц үгээ солих. Сим карт анх ашиглаж эхлэхэд автоматаар үүсгэгддэг 0000 зэрэг сул нууц үгийг заавал сольж байгаарай.

  1. Автомат түгжих тохиргоо хий

Гар утсаа хараа хяналтгүй орхихгүй байх, автоматаар түгжигдэх тохиргоо хийх (хамгийн ихдээ 3 минут болон түүнээс бага хугацаанд түгжигддэг байвал сайн).

  1. Апп-уудаа байнга шинэчил

Гар утасны үйлдлийн систем болон өдөр тутам өргөн хэрэглэдэг банкны аппликэйшнийхээ сүүлийн хувилбарыг суулган тогтмол сайжруулалт, шинэчлэлийг хийж байх.

  1. Шаардлагагүй үед Bluetooth-ээ унтраа

 Шаардлагагүй үед Bluetooth тохиргоог унтраахыг зөвлөе. Bluetooth асаалттай байснаар бусад хүн таны гар утас эсвэл бусад ухаалаг төхөөрөмжийн зарим функцийг зайнаас удирдах боломжтой байдгийг бүү мартаарай.

  1. Аюулгүй байдлын тохиргоог хийж хэвш

Зөвхөн Google Play Store, Apple App Store болон Huawei Gallery store зэрэг албан ёсны аппликэйшн нийлүүлэгчээс хэрэглээний аппликэйшнуудаа татан авч ашиглахыг зөвлөе. Таны гар утсандаа суулгасан аппликэйшн нь таны хувийн мэдээллүүдэд хандах, хадгалах, дамжуулах боломжтой байдаг тул аюулгүй байдлын тохиргоотой танилцаж хэвшээрэй.

  1. Утсаа алдсан даруйдаа хийх үйлдлүүд

Хэрвээ гар утсаа алдсан бол нэн даруй и-мэйл хаяг, фэйсбүүкийн нууц үгээ яаралтай солихоос гадна  харилцагч банкныхаа лавлах утас руу холбогдон интернэт банкаа хаалгаж, идэвхгүй болгоорой. Ингэснээр санхүүгийн үүсч болж эрсдэлээс сэргийлж чадна.
undefined

Хүнд аюулгүй хадгалах шаардлагатай өмч хөрөнгө, биет материаллаг эд зүйлс байдаг шиг яг тэгж хадгалах, хамгаалах ёстой биет бус хувийн мэдээллүүд гэж бий. Харин эдгээр мэдээллүүд зөвхөн гар утсанд хадгалагдах болсон. Гар утас асар их мэдээлэл агуулж байгаагийн хэрээр түүнийгээ хамгаалах боломжийг бидэнд өгсөн. Та ухаалаг гар утастай бол доорх зөвлөмжийг дагаснаар гээсэн утсаа хайх, олох боломжгүй тохиолдолд утсан дээрх мэдээллээ устгах боломжтой.

  • iOS үйлдлийн системтэй гар утас ашигладаг бол Find My app -ыг Turn on дарж идэвхжүүлэх. Ингэснээр та утсаа гээсний дараа доорх зөвлөмжийн дагуу утсаа хайх, олох, мэдээллээ түгжих боломжтой.
  • Android үйлдлийн системтэй гар утас ашигладаг бол Settings - Biometrics and security - Find My Mobile - On болгож идэвхжүүлэх. Ингэснээр та утсаа алга болгосон тохиолдолд утасныхаа байршлыг мэдэх, дэлгэцээ түгжих, мэдээллээ Samsung Cloud дээр хадгалах, интернэтгүй үед утас тань ассан эсэхийг шуурхай мэдэх боломжтой.

Эх сурвалж: iToim.mn 


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сэрэмжлүүлэг: Цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна 14 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэх төлөвлөлт хийсэн 15 цагийн өмнө
Галд өртсөн 207-р байрыг ирэх дөрөвдүгээр сард нураана 15 цагийн өмнө
Өвлийн морин уралдаанаар 17 сая жуулчин татаж, 23.14 тэрбум юанийн орлого төвлөрүүлжээ 17 цагийн өмнө
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 17 цагийн өмнө
Цасанд суусан автомашинуудыг татан гаргаж, иргэдийн аюулгүй байдлыг хангажээ 17 цагийн өмнө
2024 онд хортой кодын халдлагад өртсөн 145 IP -т хариу арга хэмжээ авчээ 18 цагийн өмнө
УИХ: Намрын чуулган хааж, Ерөнхий сайд үг хэлнэ 18 цагийн өмнө
Танилц: Айл өрхийн цахилгаан хэрэглээг тооцох үнэ тариф 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 20 цагийн өмнө
Монгол Улс “Envision” компанитай хамтран 500 мвт эрчим хүчний батарей хуримтлуурын станц байгуулна Өчигдөр
“X Roses” хамтлаг тэргүүн байр эзэллээ Өчигдөр
Цагаан сар, наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл өргөн барихаар зэхэж байна Өчигдөр
160 метр авто замыг “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит гудамж” болгон нэршүүллээ Өчигдөр
Н.Номтойбаяр: Газрын тосны тухай хууль газрын тос боловсруулах, эрж хайхад хөшүүрэг болохгүй Өчигдөр
Эверестэд авирах зөвшөөрлийг 35 гаруй хувиар нэмэхээр шийдвэрлэжээ Өчигдөр
Зуны элсэлтийн шалгалт зургадугаар сарын 19-21-нд болно Өчигдөр
Үндэсний бөхийн барилдааны хуваарьт өөрчлөлт орсон байна Өчигдөр
Нийтийн тээврээр төлбөргүй зорчигчийн тоо 11.6 хувиар өсжээ Өчигдөр
Лос Анжелест дахин хээрийн түймэр гарчээ Өчигдөр